Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Бикалута

    Pharmaceutical Company Jelfa SA
    Эмийн хэлбэр
    Тосон түрхлэг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    0.5мг/г+1мг/г-15г – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тосон түрхлэг | FT20220707DP08268
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Бикалута тосыг кортикостероидын эмчилгээнд үр дүнтэй экссудаци (дерматоз, ялангуяа харшлын дерматоз), хэт их кератоз, загатнаа эсвэл хүчтэй харшлын урвалаар илэрдэг гентамицинт мэдрэмтгий бактерийн хоёрдогч халдвараар хүндэрсэн арьсны үрэвсэлт өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.
    • Бикалута тосыг ялангуяа атопик дерматит, себоррей дерматит, архаг хаг, кератинжуулагч экзем, хайрст үлд, хавьтал харшлын дерматит, арьсны чонон хөрвөс, олон хэлбэрт улайлтад хэрэглэдэг.
    • Хүчтэй кортикостероидын агууламжтай тул Бикалута эмийг эмчилгээний эхэнд богино хугацаанд, арьсны жижиг хэсгүүдэд хэрэглэнэ.
    • Бетаметазон дипропионат ба гентамицин эсвэл туслах бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал
    • Дараах нөхцөлд эмийг хэрэглэхгүй:
    • арьсны вирусын халдвартай өвчтөнүүдэд (салхин цэцэг, энгийн херпес)
    • арьсны мөөгөнцөр, бактерийн халдвартай өвчтөнүүдэд (сүрьеэ)
    • арьсны неоплазмтай өвчтөнүүдэд
    • ягаан батга бүхий өвчтөнүүдэд
    • улаан батга бүхий өвчтөнүүд
    • венийн судасны үрэвсэл эсвэл шархлаатай өвчтөнүүдэд
    • арьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа арьсны алдагдал, жишээлбэл: түлэгдэл;
    • урт хугацааны эмчилгээнд
    • нүүрний арьсанд;
    • 12 хүртэлх насны хүүхдэд
    • анус, бэлэг эрхтний орчим
    • уруул орчмын үрэвсэлтэй арьсанд
    • гентамицинд тэсвэртэй бактерийн гаралтай арьсны халдваруудад хориглоно.
    • Онцгой анхааруулга, хэрэгцээнд тавигдах сэрэмжлүүлэг
    • Хэрэв Бикалута тосыг хэрэглэсний дараа арьсны харшлын урвал (загатнах, түлэгдэх, улайх) илэрвэл эмийг даруй зогсооно.
    • Бетаметазон дипропионатын арьсанд шингээлтийг нэмэгдүүлэх (4.8 ба 4.9-ийг үзнэ үү) ба хоёрдогчоор халдварлаж болзошгүй тул компресс болон битүү боолтод хэрэглэхийг хориглоно.
    • Бүтээгдэхүүнийг нүд, салст бүрхүүлд хүргэж болохгүй. Глауком, катаракт үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг нүд, нүдний эргэн тойронд хэрэглэж болохгүй.
    • Арьсны мөөгөнцрийн халдварын үед мөөгөнцрийн эсрэг зохих эмчилгээг хийнэ.
    • Кортикостероид ба гентамицин арьсаар дамжин шингэдэг тул Бикалута тосыг хэрэглэх нь кортикостероидууд (бөөрний дээд булчирхайн бор гадаргын үйл ажиллагааг дарангуйлах гэх мэт), гентамицин (ототоксик ба нефротоксик байдал, ялангуяа бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд) системийн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг.
    • Тиймээс, бүтээгдэхүүнийг биеийн том хэсгүүд, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, элэг, бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд болон хүүхдэд хэрэглэхээс зайлсхий (4.8 ба 4.9-ийг үзнэ үү).
    • Хайрст үлдийн үед кортикостероидуудыг хэсэг газарт хэрэглэх нь тэсвэрлэх чадвараас үүдэлтэй нөхцөл байдал дахин давтагдах, ерөнхий идээт хайрст үлд үүсэх эрсдэл, ерөнхий хорт нөлөө зэрэг олон шалтгааны улмаас аюултай байж болох тул хайрст үлдтэй өвчтөнүүд эмийг хэрэглэхдээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
    • Гентамицин сульфатыг удаан хугацаагаар хэрэглэх нь эмэнд тэсвэртэй бичил биетний хэт их өсөлтийг бий болгож, аминогликозидын антибиотикт тэсвэртэй бактери үүсэхэд хүргэдэг.
    • Богино хугацаанд түрхсэн ч телеангиэктази эсвэл арьсны дерматит үүсэх эрсдэлтэй тул эмийг нүүрний арьсанд түрхэж болохгүй.
    • Нимгэн арьстай газарт эмийн бэлдмэлийн шингээлт ихэсдэг тул зайлшгүй шаардлагатай үед тосыг суга, цавины арьсанд түрхэх нь зүйтэй.
    • Арьсан доорх эд эсийн хатангиршил, ялангуяа өндөр настай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
    • Цетостеарил спиртийн агууламжаас шалтгаалан бүтээгдэхүүн нь арьсны хэсэгчилсэн урвал (жишээ нь хавьтлын дерматит) үүсгэж болно.
    • Бутилгидрокситолуол ба бутилгидроксианизолын агууламжаас шалтгаалан эм нь арьсанд хэсэг газрын урвал (жишээ нь хавьтлын дерматит) эсвэл нүд, салст бүрхэвчийг цочрооход хүргэдэг.
    • Харааны эмгэг
    • Кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний үр дүнд харааны бэрхшээл үүсч болно. Хэрэв өвчтөнд системийн болон хэсэг газрын хэрэглээний дараа катаракт, глауком бүртгэгдсэн ба хараа бүдгэрэх эсвэл харааны бусад эмгэгийн шинж тэмдэг илэрвэл төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг ховор тохиолдлуудыг тодорхойлохын тулд нүдний эмч рүү шилжүүлэх шаардлагатай.
    • Бусад эмийн бүтээгдэхүүн, хэлбэрийн харилцан нөлөө
    • Глюкокортикостероидын эмчилгээний үед салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй. Дархлаа сулрах, тухайлбал эсрэгбие үүсэхгүй байх эрсдэлтэй тул арьсны том талбайд архагшсан тохиолдолд бусад төрлийн дархлаажуулалтыг хийх ёсгүй. Бикалута тос нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг эрчимжүүлж, иммуностимуляторуудын нөлөөг сулруулж болно.
    • Үр тогтоолт, жирэмсэн, хөхүүл үе

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374