Билобил интенсе (Bilobil Intense)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
120 мг · 60 капсул
Хэрэглэх заалт
- Анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудаж мартамхай болох, оюуны чадвар буурах, нойр хямрах шинж бүхий төрөл бүрийн шалтгаант тархины цусан хангамжийн алдагдал (тархины харвалт, тархины гэмтэл, өндөр настан)
- Захын болон бичил цусны эргэлтийн алдагдал (түүнчлэн доод мөчдийн артерийн судасны эмгэг, хөл чинэрч догонцох), Рейно-н хам шинж
- Мэдрэл – мэдрэхүйн өөрчлөлт (толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах)
- Нүдний шар толбоны насжилтын сөнөрөл
- Чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэг.
Эсрэг заалт
- Гинкгогийн ханд буюу уг эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн тохиолдол.
- Тархины цусан хангамжийн цочмог өөрчлөлт.
- Зүрхний цочмог шигдээс.
- Ходоод ба дээд гэдэсний шархлааны цочмог үе ба шархлаат гастрит.