Дэд гарчиг
Бисептол (Biseptol)
Pharmaceutical works polpharma S.A. medana branch in sieradz
- Эмийн хэлбэр
- Ууж хэрэглэх хөвмөл
- Олон улсын нэршил
- Триметоприм + Сульфаметоксазол (Trimethoprim + Sulfamethoxazole)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Амьсгалын замын халдвар – архаг бронхитын гэнэтийн сэдрэлийн үед, нэг бүрэлдэхүүнтэй антибиотикын оронд сульфаметоксазол ба хэрэглэхэд ашиг тустай гэсэн баримт байгаа тохиолдолд
- Дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл – зөвхөн бактериологийн шинжилгээний дараа
- Шээс ялгаруулах систем ба түрүү булчирхайн цочмог ба архаг халдвар
- Бэлгийн замаар дамждаг халдвар: зөөлөн яр
- Хоол боловсруулах замын халдвар: балнад, иж балнад, бактерийн гаралтай цусан суулга, холер (шингэн ба электролит нөхөхийн зэрэгцээ туслах эмчилгээ болгож), Е.coli-ын гэдсэнд хортой омгоор үүсгэгдсэн аялагчдын суулгалт
- Бактерийн гаралтай бусад халдвар (бусад антибиотиктой хавсарсан эмчилгээ), жишээ нь нокардиоз
- Бисептол бэлдмэлийг хэрэглэхээс зайлшгүй мэдэх шаардлагатай чухал мэдээлэл
- Бисептолыг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
- , триметоприм, сульфаметоксазолд эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист (6 хэсэгт жагсаасан) хэт мэдрэг хүмүүс
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн
- Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай (креатинины клиренс < 15мл/мин) өвчтөн
- Захын цусны шинжилгээнд өөрчлөлт илэрсэн өвчтөн
- Жирэмсний 3 дахь гурван сар ба хөхүүл үе
- Стрептококкын шалтгаантай гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээ
- -6-фосфатдегидрогеназын (G-6-PD) дутагдалтай өвчтөн
- Бисептол бэлдмэлийг эхний 6 долоо хоногтой хөхүүл хүүхдэд хэрэглэхгүй.
Гаж нөлөө
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Эм
Триметоприм (Trimethoprim)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Триметоприм ба түүний уламжлал
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Эм
Сульфаниламид (Sulfanilamide)
Арьсанд хэрэглэх антибиотик ба халдварын эсрэг эм › Хэсэг газарт хэрэглэх сульфонамид
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Ерөнхий эм судлал (General Pharmacology)
Эмийн үйлдэл нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийн дотор фармакокинетик болон фармакодинамик нь гол үүрэгтэй. Фармакокинетик нь эмийн бодис бие махбодод хэрхэн шимэгдэж, тархаж, хувирч, ялгардаг процессыг судалдаг бол, фармакодинамик нь тухайн эмийн биологийн үйлдэл, үйлдлийн бай, механизмийг тайлбарладаг. Эмийн бэлдмэлүүд метаболизмын үед ферментийн (Цитохром-P450-систем) идэвхжилд нөлөөлж, харилцан үйлчлэлийн янз бүрийн хэлбэрүүдийг үзүүлдэг. Эмнэлзүйн …