Бисептол (Biseptol)
Pharmaceutical works polpharma S.A. medana branch in sieradz
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх хөвмөл
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
200 мг / 5 мл + 40 мг / 5 мл-100 мл · №1
200 мг / 5 мл + 40 мг / 5 мл-80 мл · №1
Хэрэглэх заалт
- Амьсгалын замын халдвар – архаг бронхитын гэнэтийн сэдрэлийн үед, нэг бүрэлдэхүүнтэй антибиотикын оронд сульфаметоксазол ба триметопримыг хэрэглэхэд ашиг тустай гэсэн баримт байгаа тохиолдолд
- Дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл – зөвхөн бактериологийн шинжилгээний дараа
- Шээс ялгаруулах систем ба түрүү булчирхайн цочмог ба архаг халдвар
- Бэлгийн замаар дамждаг халдвар: зөөлөн яр
- Хоол боловсруулах замын халдвар: балнад, иж балнад, бактерийн гаралтай цусан суулга, холер (шингэн ба электролит нөхөхийн зэрэгцээ туслах эмчилгээ болгож), Е.coli-ын гэдсэнд хортой омгоор үүсгэгдсэн аялагчдын суулгалт
- Бактерийн гаралтай бусад халдвар (бусад антибиотиктой хавсарсан эмчилгээ), жишээ нь нокардиоз
- Бисептол бэлдмэлийг хэрэглэхээс зайлшгүй мэдэх шаардлагатай чухал мэдээлэл
- Бисептолыг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
- Сульфаниламид, триметоприм, сульфаметоксазолд эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист (6 хэсэгт жагсаасан) хэт мэдрэг хүмүүс
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөн
- Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай (креатинины клиренс < 15мл/мин) өвчтөн
- Захын цусны шинжилгээнд өөрчлөлт илэрсэн өвчтөн
- Жирэмсний 3 дахь гурван сар ба хөхүүл үе
- Стрептококкын шалтгаантай гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээ
- Глюкоз-6-фосфатдегидрогеназын (G-6-PD) дутагдалтай өвчтөн
- Бисептол бэлдмэлийг эхний 6 долоо хоногтой хөхүүл хүүхдэд хэрэглэхгүй.