Брилинта (Brilinta)
Astra Zeneca AB
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
90 мг · 56 шахмал
Хэрэглэх заалт
- Аспирин (ацетилсалицилын хүчил)-тай хамт хэрэглэх үед насанд хүрэгчдэд зүрх судасны шалтгаант нас баралт, зүрхний шигдээс болон харвалт зэрэг зүрх судасны тромбозын эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэглэнэ:
- Титэм судасны цочмог хам шинжтэй өвчтөнүүд
- Зүрхний шигдээсийн өгүүлэмжтэй (дор хаяж 1 жилийн өмнө тохиолдсон) тромбозын шалтгаант зүрх судасны эмгэг үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнүүд.
- Аспиринтай хамт хэрэглэх үед зүрх судасны тромбозын өндөр эрсдэлтэй насанд хүрэгчдэд зүрхний шигдээс эсвэл харвалтын давтамжийг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Үүнд:
- Титэм судасны эмгэгтэй, титэм судас дотуурх ажилбар (percutaneous coronary intervention – PCI) эмчилгээ хийлгэж байсан, зүрхний шигдээс болон харвалтын түүхгүй, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүд.
- Аспиринтай хамт хэрэглэх үед цочмог ишемийн харвалт (NIH Харвалтын оноо ≤ 5) эсвэл өндөр эрсдэлтэй түр зуурын ишемийн дайралт (TIA)-тай насанд хүрэгчдэд харвалтын давтамжийг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн найрлагад орох туслах бодис болон эмийн идэвхтэй бодист хэт мэдрэг бол (Гаж нөлөө хэсгээс уншина уу).
- Идэвхтэй хурц явцтай цус алдалт
- Гавал тархиний цус алдалтаар өвдөж байсан өвчний түүхтэй бол хэрэглэхийг хориглоно. (Гаж нөлөө хэсгээс уншина уу).
- Элэгний хүнд хэлбэрийн гэмтэл, эмгэг (тугналт ба хэрэглэх арга, тусгай анхааруулга болон хэрэглэх үеийн болгоомжлол, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба Фармакокинетикийн шинж чанар хэсгээс уншина уу)
- Тикагрелорыг CYP3A4-ийгдарангуйлагч эмийн бэлдмэлүүдтэй (кетоконазол, кларитромицин, нефазодон, ритонавир, атазанавир) хавсарч хэрэглэхийг хориглоно. Эдгээр эмүүдтэй хавсарч хэрэглэвэлл тикагрелорын үйлдэл илэрхий гүнзгийрэх магадлалтай (Бусад эмтэй харилцан үйлчлэх нь болон бусад харилцан үйлчлэл хэсгээс уншина уу).