Бупивакайн-Гриндекс спинал (Bupivacaine-Grindeks Spinal)
HBM Pharma s.r.o.
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5 мг / мл-4 мл · 5 ширхэг
5 мг / мл-5 мл · 5 ширхэг
Хэрэглэх заалт
- Мэс засал болон эмэгтэйчүүдийн ажилбарын нугасны буюу субарахноид, интратекаль мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- 1.5–4 цаг үргэлжлэх доод мөчний, ялангуяа гуя болон дунд чөмөгний мэс засалд хэрэглэнэ.
- 1.5–3 цаг үргэлжлэх хэвлийн хөндий, бөөр болон шээсний замын мэс засалд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бупивакаин, амидын бүлгийн хэсгийн мэдээгүйжүүлэгч эсвэл туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Менингит, төв мэдрэлийн тогтолцооны хавдар, полиомиелит, гавлын доторх цус алдалт зэрэг цочмог идэвхтэй өвчний үед хэрэглэхгүй.
- Нугасны нарийсал, спондилит, хавдар, сүрьеэ эсвэл саяхны нурууны гэмтэлтэй үед хэрэглэхгүй.
- Үжил, нугасны сөнөрөлтэй хорт цус багадалт, хатгалтын хэсгийн идээт халдварт хэрэглэхгүй.
- Кардиоген эсвэл гиповолемийн шок, бүлэгнэлтийн эмгэг, антикоагулянт эмчилгээний үед хэрэглэхгүй.