Карбамазепин (Carbamazepine)
Rusan Pharma Ltd.,
Эмийн хэлбэр
Шахмал
Эмийн тун
200 мг
Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Үндсэн үнэ: 180 төг
ЭМД хөнгөлөлт: 126 төг
Даатгуулагч төлөх үнэ: 54 төг
Хэрэглэх заалт
Карбамазепин нь таталтын эсрэг болон гурамсан мэдрэлийн өвдөлтийг өвөрмөцөөр намдаах өвдөлт намдаах бэлдмэл болно. Эмнэлзүйн хяналтат судалгаагаар карбамазепин нь сэтгэц-хөдөлгөөний болон эпилепсийн их уналт, мөн түүнчлэн гурамсан мэдрэлийн гаралтай өвдөлтөнд сайтар үр дүн үзүүлсэн байна.
Карбамазепинийг таталт намдаах зорилгоор хэрэглэнэ. Үүнд:
- Бүрдмэл шинж тэмдэг бүхий хэсэгчилсэн таталт (чамархайн хэсэг болон сэтгэц-хөдөлгөөний системийн хамааралт). Энэхүү таталттай өвчтөнүүд нь бусад хэлбэрийн таталттай өвчтөнтэй харьцуулвал илүү үр дүнтэй сайжирдаг.
- Тоник-клоник ерөнхий таталт (их уналт).
- Дээрх хэсэгчилсэн болон ерөнхий таталт хавсарсан холимог таталт. Харин эпилепсийн бага уналтанд карбамазепин нөлөөлдөггүй болно.
- Гурамсан мэдрэлийн хамааралт өвдөлт.
Эсрэг заалт
- Хэт мэдрэгшсэн өвчтөн,
- Ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдсан өвчтөн,
- МАО фермент хориглох эмийг хэрэглэж буй өвчтөнд тус тус хэрэглэхгүй.