Карведи-Денк (Carvedi-Denk)
Artesan Pharma GmbH & Co.KG
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
6.25 мг · 10 шахмал
6.25 мг · 30 шахмал
25 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
6,25 мг
- ишемийн болон ишемийн бус гаралтай бүх хэлбэрийн тогтвортой, шинж тэмдэг бүхий зүрхний архаг дутагдалд эсрэг заалтгүй бол стандарт эмчилгээтэй (AХФ дарангуйлагч ба шээс хөөх эм, хуруувчин цэцгийн бэлдмэлийн хамт болон дангаар) хослуулан хэрэглэнэ.
- Зүрхний дутагдлын эмчилгээний талаарх мэдээлэл:
- Карведи-Денк-ийн эмчилгээг эхлэхээс өмнө зүрхний дутагдалтай өвчтөнүүдийн зүүн ховдлын шахалтын багасалт ойролцоогоор 4 долоо хоногийн турш эмнэлзүйн хувьд тогтвортой байх ёстой (NYHA ангиллын дагуу өвчтөний биеийн байдал тогтвортой эсвэл үндсэн эмчилгээнд өөрчлөлт ороогүй, зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтээгүй).
25 мг
- Артерийн гипертензи(органик шалтгаангүй)
- Зүрхний архаг тогтвортой бах (хэрэв шинж тэмдэг нь 1 сарын турш өөрчлөгдөөгүй бол)
- Цус хомсролын ба цус хомсролын бус гаралтай (цусны эргэлтийн алдагдалтай хамааралтай болон хамааралгүй)зүрхний тогтвортой архаг дутагдлын бүх зэргийн үед хэрэглэнэ. Шээс хөөх эм ба АХФ-ийг саатуулагч бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болох бөгөөд шаардлагатай үед хуруувчин цэцгийн бэлдмэлтэй (зүрх ба судасны системд нөлөөлдөг эм) хамт хэрэглэнэ.
Эсрэг заалт
6,25 мг
- үйлчлэгч бодис болох карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад (6-р хэсэгт жагсаасан) хэт мэдрэг бол.
- зүрхний гаралтай шок.
- давшингуй явцтай зүрхний дутагдал (зүрхний үйл ажиллагааны ээнэгшилгүй хэлбэрийн дутагдал).
- уушгины артерийн цочмог эмболи.
- зүрхний принцметал бах.
- ялангуяа цусны даралт бага тохиолдол (систолын даралт 85 мм.муб-с бага).
- судасны цохилт маш удаан эсвэл зүрхний цохилтын тоо хэт цөөн бол (зүрхний цохилтын тоо нь 1 минутанд 50-аас цөөн).
- зүрхний дутагдлын эмчлэгдээгүй хэлбэр, зүрхний сэрэл дамжуулалтын эмгэгийн тодорхой хэлбэр (АV зангилааны 2 ба 3-р зэрэг, синусын зангилааны хамшинж, синоатриал зангилааны хориг [зүрхний зохиомол удирдлага хийлгээгүй] гэх мэт).
- синусыг эмгэгийн хамшинж, синус-тосгуурын хориг.
- амьсгалын замын эмгэгтэй холбоотой зүрхний дутагдал (уушгин зүрх).
- гуурсан хоолойн багтраа болон амьсгалын замын дамжуулалтын агчил төст нарийсалт өгөх хандлагатай амьсгалын замын бусад эмгэг (уушгины архаг бөглөрөлтөт өвчин гэх мэт).
- бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хэт идэвхжилийн (феохромоцитома) үед эмчилгээ хийгдээгүй (бөөрний дээд булчирхайн дотоод хэсгийн хавдар).
- элэгний хүнд явцтай эмгэг.
- бие махбодын хүчилшлийн хэлбэрийн алдагдал (бодисын солилцооны хүчилшил).
- МАО-г саатуулагч сэтгэл уналын эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэх эсвэл MAO B бэлдмэлээс зайтай салангид хэрэглэх тохиолдолд..
- верапамил, дилтиазем болон зүрхний хэм алдагдлын эмгэгийг эмчлэх эмийн бэлдмэлийг тарьж хэрэглэж байгаа бол.
- хөхүүл үе.
25 мг
- Үйлчлэгч бодис болох карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Хүнд явцтай зүрхний үйл ажиллагааны алдагдал(зүрхний гаралтай шок)
- Давшингуй явцтай зүрхний дутагдал (ээнэгшилгүй зүрхний үйл ажиллагааны дутагдал)
- Уушгины артерийн цочмог эмболи
- Титэм судасны агчлын шалтгаантай Принцметалын зүрхний бах зэрэг цээж бачуурлын ховор хэлбэр
- Ялангуяа цусны даралт бага тохиолдол (систолын даралт 90мм.муб-с бага)
- Судасны цохилт маш удаан эсвэл зүрхний цохилтын тоо цөөн бол: Хэрэв зүрхний дутагдлын эмчилгээнд Карведи-Денк хэрэглэж байгаа бол тайван үеийн зүрхний цохилтын тоог доод тал нь 1 минутанд 65 байлгана.
- Эмчлэгдээгүй зүрхний дутагдал, зүрхний сэрэл дамжуулалтын эмгэгийн тодорхой хэлбэр [АV зангилааны 2 ба 3-р зэрэг, синусын зангилааны хамшинж, синоатриал зангилааны хориг (зүрхний зохиомол удирдлага хийлгээгүй) гэх мэт]
- Амьсгалын замын эмгэгтэй холбоотой зүрхний дутагдал (уушгин зүрх)
- Гуурсан хоолойн багтраа болон амьсгалын замын дамжуулалтын агчил төст нарийсах хандлагатай амьсгалын замын бусад эмгэг (уушгины архаг бөглөрөлтөт өвчин гэх мэт)
- Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхэжсэн бол (феохромоцитома) бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
- Элэгний хүнд явцтай эмгэг
- Бие махбодын хүчил-суурийн тэнцвэрийн хүнд хэлбэрийн алдагдал (бодисын солилцооны хүчилшил)
- МАО В-г саатуулагчаас өөр сэтгэл уналын эсрэг зарим эмтэй хамт хэрэглэх
- Зүрхний эмгэг болон цусны даралт ихсэх эмгэгийг эмчлэх эмийн бэлдмэлийг(верапамил, дилтиазем) тарьж хэрэглэж байгаа бол.
- Хөхүүл үе