Дэд гарчиг
Цефаклор (Tsefaklor)
Ildong Pharmaceutical Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Капсул
- Олон улсын нэршил
- Цефаклор (Cefaclor)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
250 мг · 100 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- түүнд мэдрэг нь тогтоогдсон бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварыг эмчлэхэд хэрэглэнэ:
- Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Staphylococci, Streptococcus pyogenes үүсгэгдсэн дунд чихний халдвар
- Тэмдэглэл: Haemophilus influenzae β-лактамаза-сөрөг, тэсвэртэй (BLNAR) омгийг зарим BLNAR омгийн in vitro мэдрэмтгий байдлаас үл хамааран цефаклорд тэсвэртэй гэж үзэх нь зүйтэй.
- Streptococcus pneumoniae, Haemophilus influenza, Streptococcus pyogenes үүсгэгдсэн амьсгалын доод замын халдварууд, уушигны хатгалгаа
- Streptococcus pyogenes үүсгэгдсэн фарингит, тонизилит
- Тэмдэглэл: Пенициллин нь стрептококкийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, түүний дотор хэрлэгийн халууралтаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг ердийн эм юм.
- Цефаклор нь хамар залгиурын стрептококкийг устгахад үр дүнтэй байдаг; Гэсэн хэдий ч хэрлэгийн урьдчилан сэргийлэлтэнд цефаклорын үр нөлөөг тогтоосон томоохон тоо баримт одоогоор алга байна.
- Escherichia coli, Proteus mirabilis, Klebsiella spp., коагулаза-сөрөг Staphylococci үүсгэгдсэн шээс дамжуулах замын халдварууд, пиелоцефрит, цистит
- Staphylococcus aureus, Streptococcus pyogenes шалтгаант арьс, арьсны бүтэц алдагдах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Цефаклорт эмгэг төрүүлэгчийн мэдрэмтгий чанарыг тодорхойлохын тулд зохих эсийн өсгөвөрт мэдрэмтгий байдлын судалгаа хийх шаардлагатай.
- Эмэнд тэсвэртэй бактерийн өсөлтийг бууруулж, цефаклор болон бусад бактерийн эсрэг эмийн үр нөлөөг хадгалахын тулд цефаклорыг зөвхөн бактериас үүдэлтэй гэж батлагдсан эсвэл хүчтэй сэжиглэж буй халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Эсийн өсгөвөр ба мэдрэмтгий байдлын талаарх мэдээлэлтэй тохиолдолд бактерийн эсрэг эмчилгээг сонгох, өөрчлөхөд анхаарах хэрэгтэй. Ийм өгөгдөл байхгүй тохиолдолд орон нутгийн тархвар судлал, мэдрэмтгий байдлын хэлбэрээс шалтгаалж эмчилгээний эмпирик сонголтыг хийнэ.
- Цефаклорыг цефалоспорины бүлгийн антибиотикт харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Цефаклор (Cefaclor)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Хоёрдугаар үеийн цефалоспорин
Эм
Ампициллин (Ampicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Томуу (Influenza)
Хүйтний улиралд хүн амын дунд эргэлтэд орж өвчлүүлдэг вирусийн гаралтай халдварт өвчин бол томуу юм. Томууг томуугийн A, B, C гэсэн гурван хүрээний вирусууд үүсгэдэг. Томуугийн А хүрээний вирусууд янз бүр тийм ч учраас тэдгээрийг гемагглютинин (H) ба нейраминидаза (N) гэдэг хоёр төрлийн гадаргуугийн эсрэгтөрөгч дээр үндэслэн ангилдаг. Томууг үүсгэдэг вирусууд удамзүйн хувьд тогтворгүй буюу …