Цефазолин – Kraspharma PJSC (Tsefazolin)
Kraspharma PJSC
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №1
1 г · №50
Хэрэглэх заалт
- Цефазолинийг насанд хүрэгсэд болон 1 сараас дээш настай хүүхдэд цефазолинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах бактерийн халдваруудын үед хэрэглэнэ:
- амьсгалын замын халдвар
- шээс ба бэлгийн замын халдвар
- цөсний замын халдвар
- арьс, зөөлөн эд, яс, үе мөчний үрэвсэл (остеомиелит хамарна)
- бактерийн эндокардит
- сепсис
- Мэс заслын үед халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх (цефазолиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь мэс заслын дараах үед халдвар үүсэх магадлалыг бууруулж болно).
- In vitro орчинд бичил биетний антибиотикт мэдрэг байдал нь газарзүйн бүс нутаг болон цаг хугацаанаас хамаарч өөр өөр байдаг. Тиймээс бактерийн эсрэг эмчилгээг сонгохдоо эмгэг төрүүлэгчийн тэсвэржилтийн талаарх тухайн орон нутгийн өгөгдлийг харгалзан үзэх шаардлагатай. Мэдрэг чанарын шинжилгээний хариу гарахаас өмнө эмчилгээг эмпирик байдлаар эхлүүлж болох ч, боломжтой бол тухайн эмгэг төрүүлэгчийн бактерийн эсрэг эмд мэдрэмтгий байдлыг тодорхойлох шаардлагатай.
Эсрэг заалт
- Цефазолин болон бусад цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өвчтөн.
- Бусад β-лактамын бүлгийн антибиотик (пенициллин, монобактам, карбапенем гэх мэт)-т хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал (жишээ нь, анафилактоидын урвал) илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн.
- Лидокаин
- Лидокаин агуулсан эмийг булчинд тарихаас өмнө лидокаины эсрэг заалтыг заавал шалгах шаардлагатай. Лидокаины эсрэг заалтыг лидокаины бүтээгдэхүүний шинж чанарын хураангуйд (SmPC) жагсаасан болно. Лидокаин агуулсан уусмалыг судсаар тарьж болохгүй.