Цефазолин – North China Pharmaceutical Co.,Ltd (Tsefazolin)
North China Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №1
1 г · №50
Хэрэглэх заалт
- Цефазолин нь түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах ноцтой халдваруудын эмчилгээнд хэрэглэгдэнэ. Үүнд:
- Хоолойн ангина, уушгины хатгалгаа, хэрлэг өвчний халууралтын урьдчилан сэргийлэлтэнд сонгон хэрэглэдэг.
- Бөөр, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл
- Цөсний хүүдийн үрэвсэл
- Яс болон үе мөчний үрэвслүүд
- Цусан үжил
- Цефазолин нь мэс ажилбар хийгдэж буй хэсэгтээ халдвартай буюу халдварын ноцтой өртөмжтэй өвчтөний мэс заслын халдварын урьдчилан сэргийлэлтэнд мөн үр дүнтэй байх магадлалтай тул түүний урьдчилан сэргийлэлтийг ерөнхийдөө мэс ажилбараас хойш 24 цагийн дотор зогсоох нь зүйтэй.
Эсрэг заалт
- Цефазолиныг цефалоспорины бүлгийн антибиотикуудад харшилтай болох нь тодорхойлогдсон өвчтөнд хэрэглэхгүй.