Цефотаксим /I.V and I.M/ (Tsefotaksim /I.V and I.M/)
Kraspharma JSC
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №1
1 г · №50
Хэрэглэх заалт
- Цефотаксимд мэдрэг организмаар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- Амьсгалын замын халдвар
- шээс дамжуулах замын халдвар
- цусан үжил, бактериеми
- үнхэлцгийн үрэвсэл
- хөвлийн хөндийн үрэвсэл (перитонит)
- менингит (листериозыг эс тооцвол), ТМС-н бусад халдвар
- арьс, зөөлөн эдийн халдвар
- яс, үе мөсний халдвар
- Ходоод гэдэсний замын мэс засал, урологи, эх барих эмэгтэйчүүдийн мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх.
Эсрэг заалт
- цефотаксим, бусад цефалоспоринуудад хэт мэдрэг
- уусгагчаар лидокаин агуулсан хэлбэр сонгосон бол:
- лидокаин болон бусад амид төрлийн хэсэг газрын мэдээгүйжүүлэгчид хэт мэдрэг
- хэм тохируулагчгүй зүрхний дотоод хоригтой
- судсанд тарих
- 5 хүртэлх насны хүүхдэд (булчинд тарих).