Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Цефотаксим-Нахиа

    Нахиа импекс ХХК
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    1 г – 50

    Савлагаа: 50
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал бэлтгэх нунтаг | L20081224JP00033
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Цефотаксимыг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн доор дурдсан хүнд хэлбэрийн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
    • Амьсгалын доод замын халдварууд, цочмог архаг уушгины үрэвсэл, бронхэктаз, уушгины буглаа, цээжний хөндийн мэс заслын дараах халдвар
    • Эмэгтэйчүүдийн болон шээсний замын халдварууд: цочмог архаг пиелонефрит, цистит, шинж тэмдэггүй бактериури, пенициллинд тэсвэртэй заг хүйтэн.
    • Эх барих эмэгтэйчүүдийн халдвар: Бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн халдвар үрэвслүүд, үтрээний үрэвсэл. Цефотаксим болон цефалоспоринуудад идэвхгүй Chlamydia trachomatis.
    • Зөөлөн эдийн халдварууд: Целлюлит, перитонит, шархны халдвар
    • Bacteremia/Septicemia
    • Арьс, салстын халдваруудын үед
    • Яс ба үе мөчний халдварууд: Остеомиелит, үений үрэвслүүд
    • Менингит, вентрикулит зэрэг төв мэдрэлийн системийн халдварууд
    • Грамм эерэг буюу грамм сөрөг бактериар үүсгэгдсэн сепсисийн үед буюу бусад ноцтой халдвартай үед үүсгэгч бичил биетэн тодорхойгүй нөхцөлд цефотаксимыг аминогликозидын бүлгийн антибиотиктой хавсруулан хэрэглэдэг.
    • Цефотаксимд мэдрэг эсэхийг бактериологийн шинжилгээгээр тодорхойлсны дараа хэрэглэх нь зүйтэй. Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний үр дүн гарахаас өмнө түүнийг эмчилгээнд хэрэглэж болох ба шинжилгээний үр дүн гарсны дараа шаардлагатай бол тохирох антибиотикийг сонгон хэрэглэнэ.
    • Тухайн тохиолдолд сонгогдсон 2 антибиотикийг халдварын хүнд хөнгөн болон өвчтөний биеийн байдлаас хамааран тунг тохируулан хэрэглэнэ.
    • Бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно. Пенициллин болон бусад цефалоспорины бүлгийн антибиотикуудад харшилтай өвчтөнүүд цефотаксимыг хэрэглэхгүй.
    • Мөн дутуу нярай, нярай хүүхдэд (1 сар хүрээгүй) хэрэглэх үр нөлөө, аюулгүй байдал тодорхойлогдоогүй учир хэрэглэхийг зөвлөхгүй, жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй.
    • Лидокаинд хэт мэдрэг хүн Лидокаины уусмалаар тарилгын нунтгийг найруулж хэрэглэхийг хориглоно.
    • Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс:
    • Цефотаксим эмчилгээг эхлэхийн өмнө уг өвчтөн урьд өмнө цефотаксим натри, цефалоспоринууд, пенициллинүүд буюу бусад эмэнд хэт мэдрэгшилийн урвал илэрч байсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
    • I хэлбэрийн хэт мэдрэгшилийн урвал илэрч байсан өвчтөнд анхаарал болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Ямар нэгэн харшлын урвал илэрч байсан, эмэнд харшилтай өвчтөнд антибиотикуудыг маш болгоомжтой хэрэглэх, харшлын урвалын анхны шинж тэмдэг илэрсэн даруй эмчилгээг зогсоож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Хэт мэдрэгшилийн ноцтой урвалууд илэрвэл яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Зах зээлийн дараах судалгаанаас харахад цефотаксимыг төвийн вений гуурсаар судсанд тарьж хэрэглэхэд зургаан хүн тутмын нэгэнд нь амь насанд аюултай зүрхний ноцтой хэм алдалт илэрч байсан мэдээлэл бий. Ийм учраас цефотаксимын тунгийн зохицуулга дээр анхаарах хэрэгтэй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494