Цефотаксим – Reyoung Pharmaceutical Co.,Ltd (Tsefotaksim)
Reyoung Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №1
Хэрэглэх заалт
- Цефотаксим тариаг өвчлөмтгий уушигны үрэвсэл, амьсгалын доод замын халдвар, шээсний замын халдвар менингит, үжил / цусны хордлого / хэвлийн хөндийн халдвар аарцгийн халдвар, арьс ба зөөлөн эдийн халдвар, бэлгийн халдвар, яс, үе мөчний халдвар зэрэг өвчинг эмчлэхэд хэрэглэнэ. Мөн нярайн менингитийг эмчлэхэд энэ эмийг сонгон хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Цефотаксим болон цефалоспорины бүлгийн антибиотикт харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
- 30 сараас доош насны хүүхдэд лидокайнаар найруулж булчинд тарьж хэрэглэхгүй. Зүрхний дутагдалтай өвчтөн, хүнд хэлбэрийн зүрхний хоригтой өвчтөн, лидокайнд харшилтай өвчтөнд лидокайнаар найруулж булчинд тарьж болохгүй.