Opens in a new tab
Нэвтрэх
  • Цефозол (Cefozol)

    Hankook Korus Pharm Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    1 г · 10 ширхэг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Цефазолинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвар, үрэвсэлт өвчнүүд:
    • Амьсгалын дээд ба доод замын бактерийн халдварууд
    • Чих хамар хоолойн өвчнүүд (дунд чихний гэх мэт), хамар дайврын хөндийн үрэвслүүд
    • Цөсний замын халдварууд
    • Шээс гадагшлуулах замын халдварууд, бэлгийн замын халдварт өвчнүүд
    • Бага аарцгийн хөндийн эрхтний өвчлөл
    • Арьс, зөөлөн эдийн . Үүнд: шарх идээлэх, түлэгдэлтийн ба мэс заслын дараах халдварлагдсан шарх
    • Яс, үений үрэвслүүд (остеомиелит гэх мэт)
    • Цусан үжил-Cepticemia
    • Хэвлийн гялтангийн тархмал
    • Хөхний
    • Заг хүйтэн ба тэмбүү
    • Төрөхийн өмнө болон кесарь хагалгааны өмнө, мэс засал болон жижиг мэс ажилбарын өмнө, дараа В бүлгийн стрептококкийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ. Энэ нь мэс заслын дараах зарим халдварын тохиолдлыг бууруулна. Жишээ нь бохир буюу үтрээний гистерэктоми (vaginal hysterectomy: үтрээний гистерэктоми нь үтрээгээр дамжуулан умай болон умайн хүзүүг авах мэс засал) болон бохирлогдох эрсдэл өндөртэй авах мэс ажилбар, 70-аас дээш насны хүмүүсийн , цөсний сувгийн бөглөрөлтөд шарлалт, цөсний сувгийн чулуу.
    • эмчилгээг эхлэхийн өмнө үүсгэгчийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээг хийнэ.
    • Мэс заслын өмнө болон дараа халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эхлүүлсэн эмчилгээг 24 цаг үргэлжлүүлээд зогсооно.
    • Халдварын эрсдэл өндөртэй мэс заслын өмнө болон дараа халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эхлүүлсэн эмчилгээг 3-5 хоногийн турш үргэлжлүүлж болно.
    • Бета-лактамын , түүний дотор цефалоспорины бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
    • Мөн дутуу нярай, нярай хүүхдэд (1 сар хүрээгүй) хэрэглэх үр нөлөө, аюулгүй байдал тодорхойлогдоогүй учир хэрэглэхийг зөвлөхгүй, жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй.
    • Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс:
    • Хэт мэдрэгшилийн урвал: Бетта-лактамын бактерийн эсрэг эмүүдийг хэрэглэж буй зарим өвчтөнүүдэд үхэлд хүргэж болох хэмжээний хэт мэдрэгшилийн урвалыг (анафилаксийн ) өдөөдөг. Тийм учраас цефазолины тарилгыг хэрэглэхээс өмнө цефазолин, цефалоспорин, пенициллин эсвэл карбапенемүүд хэрэглэх үед ямар нэгэн хариу үзүүлж байсан эсэхийг заавал тодруулах хэрэгтэй. Пенициллинд мэдрэг өвчтөнүүд бетта-лактамын бактерийн эсрэг эмүүдийг хэрэглэхэд хэт мэдрэг байсан тохиолдол нийт өвчтөнүүдийн 10 хүртэл хувьд бүртгэгдсэн учраас хэт мэдрэгших, өгөх магадлалтай юм. Иймээс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Хэрэв ямар нэгэн харшлын урвал илэрвэл тэр даруй зогсоож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Пенициллин ба карбапенемын бүлгийн эмүүдэд өгч байсан өгүүлэмжтэй хүмүүс цефалоспорины бүлгийн антибиотикуудад хэт мэдрэгшилтэй байж болно. Цефазолины эмчилгээ хийж байх үед Кумбсын шууд ба шууд бус сорил эерэг гарах мөн шээсэн дэх сахарын хэмжээ хуурамчаар ихсэж болно.
    • бөөрний дутагдалтай: Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, элэгний өвчлөлтэй, эпилепсийн өгүүлэмжтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэх тунгийн дэглэм мөрдөгдөөгүйгээс таталт үүсэж болно. Хэрэв таталт үүсвэл эмчилгээг яаралтай зогсоож таталтын эсрэг, шинж тэмдгийн эсрэг эмчилгээг үргэлжлүүлнэ.
    • Clostridioides difficile холбоотой үүсэх: (C.diff нь , колит (бүдүүн гэдэсний ) үүсгэдэг аминд халтай бактери юм). Бактерийн эсрэг үйлчилгээтэй ихэнх эмийг хэрэглэхэд C.diff холбоотой бүртгэгдсэн. Үүний дотор цефазолин байсан бөгөөд хөнгөнөөс хүндэрч үхэлд хүргэж байсан. Эмчилгээний явцад бактерийн эсрэг бодисууд нь бүдүүн гэдэсний хэвийн орчныг өөрчилдөг бөгөөд энэ нь C.diff-ийн хэт өсөлтийн шалтгаан болдог. C.diff нь А болон В гэсэн хоёр төрлийн хорт бодисыг үүсгэснээр C.diff холбоотой эрчимтэй явагддаг. Бактерийн халдварын эсрэг гипертоксин үүсгэн тусгаарлагдсан C.diff нь бактерийн халдварын эсрэг эмчилгээнд тэсвэртэй бөгөөд өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлдэг. Магадгүй өвчтөн бүдүүн гэдэс тайруулах хэмжээний хүндрэлд хүргэж ч болно. Бактерийн халдварын эсрэг эмийг хэрэглэснээс хойш 2 сарын дараа C.diff холбоотой үүссэн гэж бүртгэгдсэн учир өвчний түүхийг сайтар судлах хэрэгтэй.
    • Эмчилгээ дууссанаас хойш C.diff холбоотой үүсэх эрсдэлийг тооцох хэрэгтэй. Ходоод гэдэсний замын өвчнөөр өвчилж байсан өвчтөнүүдэд өргөн хүрээний бактерийн эсрэг үйлчилгээтэй эмчилгээг болгоомжтой хийх хэрэгтэй. Ялангуяа колит, псевдомембраноз колит (ерөнхийдөө хүнд хэлбэрийн , байнгын , хэвлийгээр хүчтэй базалдаг, заримдаа цус, салиа гардаг…)-ийн үед анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв эдгээр тохиолдлуудаас өвчтөнд байгаа бол өвчин илүү хүндэрч, үндсэн өвчин сэдрэн даамжрах шалтгаан болж болно. C.diff холбоот суулгалтыг сэжиглэх, C.diff холбоот мөн болох нь батлагдсан тохиолдолд эмчилгээг зогсоох шаардлагатай. Эмнэлзүйн заалтын дагуу мэс засал эмчилгээ шаардлагатай эсэхийг тодорхойлж, C.diff бактерийн халдварын эсрэг эмчилгээ, электролтийг тэнцвэржүүлж шингэн нөхөх, уургийн нэмэлт эмчилгээг эхлэх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн харшлын урвал илэрвэл тэр даруй зогсоож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Эмэнд тэсвэртэй бактерийн халдвар үүсэх: Бусад бактерийн халдварын эсрэг эмийн нэгэн адил цефазолины тарилгыг удаан хугацаагаар хэрэглэх үед дисбактериоз, антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар, зэрэг үүсэж болно. Иймээс эмчилгээний явцад илрэх бусад халдварыг зөв тогтоож арга хэмжээ авахын тулд өвчтөний биеийн байдалд дахин давтан үзлэг хийж үнэлгээ өгөх нь маш чухал юм.
    • Лабораторийн шинжилгээнд гарах өөрчлөлт:
    • Шээсэн дэх глюкоз: Цефазолиныг хэрэглэж байх явцад шээсэн дэх глюкоз болон Кумбсын сорил хуурамч эерэг үр дүн гарж болно.
    • Мэдрэл хордуулах нөлөө: Цефалоспорины бүлгийн эмчилгээтэй холбоотой мэдрэл хордуулах нөлөөний мэдээллүүд байдаг. Мэдрэл хордуулах нөлөө нь энцефалопати (тархины өвчин, гэмтэл, доголдол,төөрөгдөл, ой санамж алдагдах зэрэг тархины үйл ажиллагааны аливаа эмгэгийг илэрхийлдэг ерөнхий нэр томьёо юм), таталт, миоклонус (булчингийн жигд бус хэмнэлтэй таталт, жирвэлзээ, энэ нь өвчин биш харин эмнэлзүйн шинж тэмдэг болно) зэргээр илэрнэ. Өндөр настан, бөөрний дутагдалтай хүмүүс, төв мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүмүүст эрсдэл үүсдэг бол зарим тохиолдолд цефалоспориныг судсаар тарихад мэдрэл хордуулах нөлөө үзүүлдэг. Хэрэв мэдрэл хордлогын шинж тэмдэг илэрвэл эмчилгээг яаралтай зогсооно.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !