Цефтазидим-Нахиа (Ceftazidime-Nakhia)
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олон улсын нэршил
1 г · 50 ширхэг
Хэрэглэх заалт
- Менингит, үжил, перитонит, дархлаа дарангуйлагдсан өвчтөний болон түлэгдэлтийн хүнд халдварт хэрэглэнэ.
- Яс, үе, амьсгалын зам, шээсний зам, арьс зөөлөн эд, ходоод гэдэс, хэвлий, цөсний замын мэдрэг бактерийн халдварт хэрэглэнэ.
- Дунд чих, дайвар хөндий, хөхөнцөр сэртэнгийн үрэвсэл болон заг хүйтний үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн бүрэлдэхүүн, β-лактам эсвэл пенициллиний бүлгийн антибиотикт хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Эмийн шалтгаант шокийн өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.