Целкок (Tselkok)
Whan in Pharm.Co., Ltd
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
200 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Ясны үений үрэвсэл (даамжирсан артрит) шинж тэмдэгийг бууруулах
- Хэрлэгийн артритын шинж тэмдэг багасгах
- Анкилоз спондилитын шинж тэмдэгийг багасгахад
- Насанд хүрэгчидэд цочмог өвдөлтийг (мэс заслын дараах) хөнгөлөхөд
- Сарын тэмдэгийн анхдагч зовиурыг арилгах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Энэ эмийн найрлагад хэт мэдрэг өвчтөн
- Сулфонамидуудад хэт мэдрэг өвчтөн
- Ацетилсалицилын хүчил (аспирин), бусад стероид бус үрэвслийн эсрэг эмүүд (СБҮЭБ), ЦОГ-2 саатуулагчидын хэрэглээнд багтраа, цочмог ринит, хамрын полип, судас мэдрэлийн хаван, чонон хөрвөс, харшлын бусад хэлбэрүүд илэрсэн өгүүлэмжтэй өвчтөн
- Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөн
- Креатинины клиренс <30млмин бүхий өвчтөн
- Ходоодны шархлааны идэвхтэй үе, ходоод гэдэсний цус алдалттай өвчтөн
- Гэдэсний үрэвсэлт эмгэг ялангуяа Кроны өвчин, шархлаат колиттой өвчтөн
- Зүрхний дутагдалтай (NYHA II-IV) өвчтөн
- Зүрхний ишеми, захын артерийн эмгэг, тархины судасны эмгэг оношлогдсон өвчтөн