Церебро Л (Tserebro L)
Hebei Zhitong Biological Pharmaceutical Co., Ltd.
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
215.2 мг / мл-5 мл · №5
Хэрэглэх заалт
- Церебропротеин гидролизат тарилгыг: анхдагч тэнэгрэл (Алцхеймерын өвчин)
- Судасны гаралтай тэнэгрэл (ишемийн харвалт), хөнгөн болон дунд зэргийн цус харвалтаас үүдэлтэй танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал; Төрөл бүрийн шалтгаант тэнэгрэл; Тархи, нугасны гэмтэл зэрэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Церебропротейн гидролизатын найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг байдал.
- Эпилепси, их уналт, бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдэд хориглоно.
- Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах урьдчилан сэргийлэлт
- Атопи өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй. Эм хэрэглэхээс өмнө өвчтөнөөс эмийн түүх, хэт мэдрэг байдлын талаар сайтар асуу.
- Эмнэлэгийн байгууллагад эмийг хэрэглэх ба харшлын цочрол харшлын урвал болон бусад хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эм хэрэглээг зогсоож, цаг тухайд нь зохих арга хэмжээ авах шаардлагатай.
- Өвчтөний зааварт тусгасан заалт, тун, хэрэглэх аргыг чанд дагаж мөрдөнө.
- Эмийг хэрэглэх үед сөрөг нөлөө үзүүлэх эсвэл хариу үйлдэл илэрсэн тохиолдолд эмчээс тусламж хүс. Бусад эмийг хамт хэрэглэж байгаа бол эмчид мэдэгдэнэ үү.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
- Эмийн шинж чанар өөрчлөгдсөн үед бүү хэрэглээрэй. Эмийн уусмалыг туншилаас соруулсан даруйд хэрэглэнэ.