Дэд гарчиг
Цетриноб (Cetrinob)
Noble Wellness PVT.Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Цетиризин (Cetirizine)
Тун ба савлагаа
10 мг · 10 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 180 төг
- ЭМД хөнгөлөлт
- 90 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 90 төг
- Улирлын илрэлтэй хамрын салстын харшилт үрэвсэлд: Цетиризинийг насанд хүрэгсэд болон 2-оос дээш настай хүүхдийн улирлын илрэлтэй хамрын салстын харшилд (модны, өвсний болон зохимонгийн төрлийн ургамлын тоосны аллергиний улмаас үүсэх) үрэвслийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнийг хэрэглэхэд найтаах, нус гоожих, хамар ба нүд загаднах, нулимс гоожих болон нүд улайх шинжүүд амархан арилдаг.
- Байнга илрэх (улирлын бус) хамрын салстын харшилт үрэвсэлд: Цетиризинийг насанд хүрэгсэд болон 2-оос дээш настай хүүхдийн улирлын илрэлгүй хамрын салстын харшилт (хачигны тоос, амьтны болон хөгцний гаралтай аллергений улмаас үүссэн) үрэвслийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнийг хэрэглэхэд найтаах, нус гоожих, хамар ба нүд загатнах, нулимс гоожих шинжүүдийг амархан арилгадаг.
- Архаг чонон хөрвөст: Цетиризинийг насанд хүрэгсэд болон 2-оос дээш настай хүүхдийн арьсны хүндрэл үүсгээгүй архаг чонон хөрвөсийн эмчилгээнд хэрэглэнэ. Тэрээр илрэлийн тохиолдол хүндрэл болон үргэлжлэх хугацааг ихээхэн багасгаж загатнааг намдаадаг.
- Бэлдмэлийн найрлагад орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
- Гидроксизинд харшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
- Эмийн найрлаганд буй идэвхит бодис нь хөхний сүүгээр ялгарах тул хөхүүл эхэд хэрэглэхгүй.
- Эмийг жирэмсэн эхэд хэрэглэхгүй учир нь аюулгүй эсэх нь сайтар нотлогдоогүй болно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …