Цианокобаламин 1000мкг “ТОВА” (Tsianokobalamin 1000mkg “TOVA”)
Towa Pharmaceutical Co., Ltd.
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1000 мкг / 1 мл · №10
1000 мкг / 1 мл · №100
Хэрэглэх заалт
- Витамин B12-ын дутагдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх.
- Витамин B12-ын хэрэгцээ нэмэгдэж хоол хүнсээр дутмаг байгаа тохиолдолд нэмэлт тэжээлээр орлуулах (тураалтай, бамбайн хордлоготой эмчлүүлэгчид, жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд г.м.)
- Мегалобластик цус багадалт
- Дифиллоботриаз(шимэгч туузан хорхойн төрөл)
- Хорон цус багадалттай холбоотой мэдрэлийн эмгэгүүд
- Хоолны шингэц алдагдах хам шинж (жишээ нь, шингэлт алдагдах)
- Дараах өвчний улмаас витамин B12 дутагдаж, эс бодисын солилцооны эмгэгүүд үүснэ:
- Хоол тэжээлийн дутагдлын цус багадалт ба жирэмсэн үеийн цус
- багадалт
- Ходоодны мэс заслын дараах цус багадалт
- Элэгний эмгэгтэй холбоотой цус багадалт
- Цацраг туяанаас шалтгаалсан лейкопени
- Мэдрэлийн өвдөлт
- Захын мэдрэлийн үрэвсэл, захын мэдрэлийн саажилт
- 7-р заалтын хувьд энэ эмийг зорилгогүй хэрэглэж болохгүй бөгөөд хэрэв үр дүн үзүүлэхгүй бол нэг сараас дээш хэрэглэж болохгүй.
Эсрэг заалт
- Тухайн бэлдмэлд хэт мэдрэг болон тромоэмболи, эритреми, эритроцитозын үед тус тус хэрэглэхийг хориглоно.
- Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс:
- Тодорхойлсон заалт байхгүй.
- Тусгай бүлэг хүмүүс
- Бусад эм, эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл:
- В1, В2, В6 витаминуудтай хамт нэг тариурт хольж соруулахыг хориглоно. Учир нь кобальтын ион бусад витамины үйлдлийг дарангуйлдаг. Витамин В1-ийн гаж нөлөөг ихэсгэнэ.