Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Цифос – Getwell Pharma India Pvt.Ltd

    Getwell Pharma India Pvt.Ltd
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    1г – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | F20171102LP06325
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Хорт хавдарууд
    • CYPHOS™ нь түүнд мэдрэг хорт хавдрыг эмчлэхэд үр нөлөөтэй эм бөгөөд бусад хавдрын эсрэг эмүүдтэй нэгэн зэрэг юмуу, эсвэл дараалуулан хэрэглэж болно. Дараах хорт хавдарууд нь CYPHOS™ -ны эмчилгээнд мэдрэмтгий:
    • Лимфома хорт хавдар (Энн Арборын ангиллын III & IV шат), Ходжкины өвчин, лимфоцитийн лимфома (зангилаат буюу нэвчмэл), холимог эсийн лимфома, гистоцитын лимфома, Буркиттын лимфома
    • Олон голомтот миелома
    • Лейкоз: Архаг лимфолейкоз, архаг мөхлөгт эсийн лейкоз, хурц миелобласт, моноцит эсийн лейкоз, хүүхдийн цочмог лимфобласт (үүдэл эс) лейкоз
    • Мөөгөнцөрт микоз – арьсны Т эсийн лимфомын хамгийн өргөн тархсан хэлбэр
    • Нейробластома (тархмал)
    • Өндгөвчний аденокарцинома
    • Ретинобластома
    • Хөхний карцинома хорт хавдар
    • Хорт хавдрын бус өвчнүүд
    • CYPHOS™ нь хүүхдийн бөөрний синдром нь “хамгийн бага өөрчлөлттэй” гэдэг нь биопсийгээр батлагдсан тохиолдлыг анхааралтай сонгон эмчилсэн үед үр нөлөөтэй нь харагдсан ба гэхдээ гол эмчилгээ болгон хэрэглэдэггүй. Циклофосфамид нь адренокортикостероидын эмчилгээнд үр дүнгүй байсан хүүхдийн өвчнийг намдаах ба мөн адренокортикостероидын эмчилгээ тэсвэрлэшгүй гаж нөлөө өгсөн үед өгнө. Циклофосфамидыг том хүний бөөрний синдром болон бусад бөөрний өвчинд хэрэглэх заалт байхгүй.
    • Циклофосфамидыг ясны чөмөгний үйл ажиллагаа нь дарангуйлагдсан, мөн энэ бэлдмэлд хэт мэдрэг болох нь өмнө нь мэдэгдэж байсан өвчтөнд үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй.
    • СӨРӨГ УРВАЛУУД
    • Циклофосфамидыг хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсэх гаж нөлөөг тохиолдлын бууралтын дарааллаар жагсаасан ба биеийн өртөгдсөн систем, сөрөг урвалын хэлбэр дээр үндэслэн гаргасан.
    • Хоол боловсруулах систем: Циклофосфамидээр эмчлэх үед дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг нийтлэг тохиолдоно. Хоолонд дургүй болох, хэвлийгээр бага зэрэг эвгүй оргих, өвдөх, суулгалт зэрэг илэрч болно. Эмчилгээний явцад цусархаг колит, амны салстын шархлаа болон шарлах зэрэг шинж тэмдэг тусгайлан бүртгэгдэж байсан. Эдгээр сөрөг урвалууд нь Циклофосфамидын эмчилгээг зогсоомогц ерөнхийдөө намддаг.
    • Арьс: Үс халцрах нь Циклофосфамидын эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд түгээмэл тохиолддог. Гэхдээ эмчилгээ дууссаны дараа үс эргэн ургах ба тэр ч байтугай эмийг үргэлжлүүлэн хэрэглэхэд ургах боловч өнгө болон үсний биет шинж өөрчлөгдсөн байдаг. Циклофосфамидыг ууж байгаа өвчтний арьсанд тууралт гарах тохиолдол бий. Мөн арьс нөсөөжих, хумсны өнгө өөрчлөгдөх шинжүүдийг мэдээлж байсан. Маркетингийн дараах судалгаагаар Стивенса-Джонсоны хам шинж, эпидермийн үхжил ховор тохиолдолуудыг сануулж байсан.
    • Цус төлжүүлэх систем: Циклофосфамидын эмчилгээний үед өвчтөний цагаан эс багасах нь эмийн тунтай холбоотой ба үүнийг тунгийн заавар болгон ашиглаж болно. Цагаан эс 2000 эс/мм3 –ээс доош болтол багасах нь эмийн эхний тунг авсан өвчтөнд нийтлэг тохиолдох ба барих тунг багаар хэрэглэж байгаа өвчтөнд харьцангуй бага тохиолдоно. Нейтрофиль эсийн багасалтын зэрэг нь ялангуяа маш чухал, яагаад гэвэл энэ нь халдварт өвчинд тэсвэрлэх чанар буурсантай холбоотой байдаг. Нейтрофиль эс багассан өвчтөнд тодорхой халдваргүйгээр халуурах шинж ажиглагдсан. Мөн Циклофосфамидийн эмчилгээ авч байсан өвчтөнүүдэд тромбоцит эс багасах, цус багадалт зэрэг шинжүүд тохиолдлоор бүртгэгдэж байсан байна. Цус төлжилтийн эдгээр нөлөө нь эмийн тунг багасгах юмуу, эмчилгээг засварлахад багасаж арилна. Цагаан эсийн багасалт эмчилгээг зогсоосноос хойш 7-10 хоногт эргээд хэвийн болж эхэлдэг.
    • Шээс ялгаруулах систем: Шээс дамжуулах сувгийн цусархаг үрэвсэл, бөөрний сувгийн үхжил зэрэг нь Циклофосфамидээр эмчлэгдэж байсан өвчтөнүүдэд тохиолдож байсныг тэмдэглэсэн байна. Эдгээр эмгэг процессууд нь эмчилгээг зогсоосноор ихэвчлэн эргэж хэвийн болдог.
    • Амьсгалын систем: Циклофосфамидыг удаан хугацаанд өндөр тунгаар авч байсан өвчтөнд уушигны завсрын эдийн фиброзын тохиолдлыг мэдээлсэн байна, харин уушигны завсрын эдийн пневмонит нь маркетингийн дараах судалгаагаар илэрснийг мэдээлж байсан.
    • Бусад урвалд анафилаксийн урвал орох бөгөөд үүний улмаас үхэлд хүрч байсан. Бусад алкилатын бэлдмэлүүдтэй хэрэглэж байх үед хөндлөн мэдрэг шинж ажиглагдсан. Циклофосфамидыг хэрэглэсэнтэй холбоотойгоор шээс хорих дааврын зохисгүй ялгаралтын хам шинжийн тохиолдлыг мэдээлж байсан. Тайван бус болох, бие сульдах шинжүүдийг маркетингийн дараах судалгаагаар мэдээлж байсан.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7375