Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Цинатропил-Здоровья

    LLC "Pharmaceutical company Zdorovye"
    Эмийн хэлбэр
    Капсул
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    400мг+25мг – 60 капсул

    Савлагаа: 60 капсул
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    капсул | FT20181205NP06770
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Атеросклерозын улмаас тархины цусан хангамжийн дутагдалын далд болон архаг хэлбэр, артерийн гипертензи, тархины ишемийн инсультын ангиодистони, тархины цус харвалтын дараах үед
    • Гэмтлийн дараах тархины астени
    • Олон шалтгаант энцефалопати
    • Ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан сэтгэцийн органик хам шинж эсвэл сэтгэл хөдлөлийн өөрчлөлт
    • Лабиринтопати- толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм
    • Меньера хам шинж
    • Кинетозоос урьдчилан сэргийлэлт
    • пирацетам, циннаризин эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад туслах нэгдэлд хэт мэдрэг, пирролидоны уламжлалд мэдрэг. Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, тархины цусан хангамжийн хурц дутагдал, Хантингтон хорея, паркинсонизм, нүдний дотоод даралт ихсэлт, сэтгэцийн хэт хөөрөл. Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.
    • Бусад эмийн бэлдмэл болон эмийн хэлбэрийн харилцан нөлөө
    • Согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэвэл төв мэдрэлийн систем дарангуйлах, сэтгэл гутралын эсрэг гурван цагирагт бэлдмэлийн тайвшруулах нөлөөг хүчжүүлж болно.
    • Бэлдмэл нь ноотроп, даралт бууруулах, судас өргөсгөх эмийн үйлдлийн хүчийг нэмэгдүүлнэ. Судас өргөсгөх эмүүд нь бэлдмэлийн нөлөөг хүчжүүлэх ба циннаризин нь даралт ихсэлтийн эсрэг эмийн идэвхийг бууруулна.
    • Цинатропил® -Здоровье нь тиреоид дааврын идэвхийг нэмэгдүүлснээр салганах, тайван бус болгох шинж үзүүлнэ.
    • Оношлогоо: бэлдмэл дэх циннаризины гистамины эсрэг нөлөө нь арьсан дээр үзүүлэх сорилын эерэг үзүүлэлтийг бүдэгрүүлж болох тул сорилоос 4 хоногийн өмнөөс хэрэглээг зогсооно.
    • Эпилепсийн эсрэг эмийн бэлдмэл: карбамазепин, фенитоин, фенобарбитал, вольпроат натритай (мэдэгдэж буй өгөгдөлд пирацетам 20мг/өдөр тунгаар 4 долоо хоногийн хэрэглээнд) харилцан нөлөө үүсгэсэн талаар мэдээлэл байхгүй. Ууж хэрэглэх антикоагулянтуудын идэвх хүчжиж болно.
    • Аценокумарол
    • Дахилтат тромбозын хүнд хэлбэртэй өвчтөнд пирацетамыг өндөр (9,6г/өдөр) тунгаар хэрэглэхэд протромбины 2,5-3,5 хугацаанд (INR) аценокумарол нөлөөлөхгүй, гэхдээ тромбоцитын агрегаци, фибриногены түвшин, Виллебрандын фактор (цус бүлэгнүүлэх идэвхтэй (VIII:C)), ристоцетины ко-фактор (VIII: vW: Rco), сийвэнгийн протейн (VIII: vW: Ag), цусны зуурамтгай чанарыг бууруулна.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7495