Циннаризин (Tsinnarizin)
Монос Фарм ХХК
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
25 мг · 50 шахмал
Хэрэглэх заалт
- Ишемийн болон геморрагийн инсульт, гавал тархины гэмтэл, цусны эргэлтийн алдагдлын энцефалопати, лабиринтын буюу дотор чихний алдагдал (ялангуяа толгой эргэх эмгэгийн үед дэмжих эмчилгээ, чих шуугих, нистагм, дотор муухайрах, дотор чихний гаралтай бөөлжилт), мигрень (түүний эхлэлээс урьдчилан сэргийлэх), Меньерийн өвчин, тэнгисийн өвчин, агаарын өвчин (урьдчилан сэргийлэх), захын цусны эргэлтийн алдагдал (эмчилгээ, урьдчилан сэргийлэх) –бөглөрөлт эндоартериит, бөглөрөлт тромбоангиит, Рейногийн өвчин, чихрийн шижингийн ангипати, тромбофлебит, тэжээл дутлын алдагдлууд, тэжээлгүйдлийн болон судас өргөсөлтийн шарх, үхжил, гангрены өмнөх байдал, захын мэдрэхүйн алдагдал, шөнийн спазм, мөч хөрөх, даарахад.
Эсрэг заалт
- Уг бэлдмэлд хэт мэдрэг байх, жирэмсэн, хөхүүл, 12 хүртэл насны хүүхдэд хэрэглэх эсрэг заалттай.
- Паркинсоны өвчний үед болгоомжтой хэрэглэнэ.