Ципрофлоксацин НСПС (Ciprofloxacin NCPC)
North China Pharmaceutical Group Formulation Co.,Ltd
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Ципрофлоксациныг түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Уушгины хатгалгаа
- Бөөр, давсаг, шээсний сүвний үрэвсэл
- Арьс болон зөөлөн эдийн нянгийн гаралтай үрэвсэл
- Ходоод-гэдэсний замын нянгийн гаралтай үрэвсэл, халдварт суулгалт.
- Түүнд мэдрэг Грам-сөрөг бичил биетнээр үүсгэгдсэн ясны чөмөгний үрэвсэл
- Заг хүйтэн.
Эсрэг заалт
- Ципрофлоксациныг 18-аас доош насны хүүхэд болон өсвөр үеийнхэнд эмчилгээний ашигтай тал нь сөрөг эрсдэлээсээ илүүтэйгээс бусад тохиолдолд хэрэглэхгүй.
- Ципрофлоксациныг уг эм болон хинолоны бүлгийн аль нэгэн эмэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.