Ципрон бүрхүүлтэй шахмал (Cipron Film-coated Tablets)
Монос эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
250 мг · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн шээс бэлгийн зам, амьсгалын зам, хоол боловсруулах систем ба цөсний зам, хэвлийн хөндий, чих хамар хоолой, бага аарцаг, яс, үе, арьс, зөөлөн ба тулгуур эд хөдөлгөөний аппаратны халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, пенитонитын үед тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, ципрофлоксацин ба хинолины бүлгийн бусад бэлдмэлүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Настай хүмүүс, тархины судасны хатуурал, тархины судасны эргэлтийн өөрчлөлт, сэтгэцийн өвчин, эпилепси, элэг ба бөөрний ажиллагааны илэрхий дутагдал, шалтгаан тодорхойгүй таталдах шинж тэмдэг зэрэгт болгоомжтой хэрэглэвэл зохино.