Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Ципроксин (Ciproxin)

    Umedica Laboratories PVT Ltd
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    A, B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    500 мг

    Дээд үнэ
    160 ₮
    ЭМД
    80 ₮
    Төлөх
    80 ₮
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Ципроксин нь Грамм эерэг болон Грамм сөрөг нян, мөн түүнчлэн 2 болон түүнээс олон нянгийн хавсарсан ихэнх халдварын эсрэг эмчилгээнд өргөн хэрэглэгдэнэ. Түүний зэрэгцээ олон эмэнд дассан нянгийн халдварт ч хэрэглэнэ. Ципроксиныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:

    • Амьсгалын замын халдвар: уушигны , бронхопневмони, плеврит, эмпием, уушигны буглаа, халдварлагдсан бронхэзтаз, архаг бронхитын хөдлөл болон цистозот фиброзтой өвчтөний уушигны халдварууд г.м.,
    • Шээс дамжуулах замын халдвар: цочмог болон архаг пиелонефрит, простатит, цистит, эпидидимит болон дахилтат болон хүндрэлт шээс ялгаруулах замын архаг халдварууд г.м.,
    • Чих хамар хоолойн халдвар: дунд чихний , синусит, мастоидит.
    • Заг хүйтэн: шээсний сүв, шулуун гэдэс болон залгиурын гонококкын халдварууд(хэдийгээр тэсвэртэй гонококкоор үүсгэгдсэн байлаа ч гэсэн),
    • Арьс, зөөлөн эдийн халдвар: халдварлагдсан шарх, шархлаа, буглаа, целлюлит, гадна чихний , халдварлагдсан түлэгдэлт г.м.,
    • Ходоод гэдэсний замын халдвар: гэдэсний үрэвсэлт халууралт, халдварт суулгалт г.м.,
    • Хэвлийн дотоод халдвар: перитонит, хэвлийн хөндийн буглаа, холангит, холецистит г.м.,
    • Эмэгтэйчүүдийн халдвар: сальфингит, эндометрит, бага аарцгийн үрэвсэлт өвчнүүд г.м.,
    • Яс болон үе мөчний халдвар: цочмог болон архаг остеомиелит, нянгийн үрэвсэлт артрит г.м.,
    • Хүнд хэлбэрийн системийн халдварууд: септицеми, бактереми болон дархлал доройтсон өвчтөний халдвар г.м.
    • Ципрофлоксацин болон флюрохинолоны уламжлалын аль нэгэн эмэнд хэт мэдрэгшсэн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Ципрофлоксацин нь залуу амьтны ачаалал ихтэй үед артропати үүсгэж байсан. Энэ өөрчлөлт хүнд хамаатай эсэх нь тодорхойгүй ч хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхийг зөвлөхгүй байх нь зүйтэй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374