Цисторал (Tsistoral)
LLC "Pharmaceutical company Zdorovye"
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх уусмал бэлтгэх гранул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
3 г · №1
Хэрэглэх заалт
- насанд хүрэгчид, 12 насны охидод фосфомицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн цочмог хүндрэлгүй шээс дамжуулах доод замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Насанд хүрсэн өвчтөнд шээс дамжуулах замын оношлогооны ажилбар, мэс заслын үеийн халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- бэлдмэлийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатинины клиренс <10млмин), гемодиализтай 12 хүртэлх насны хүүхдэд хориглоно.
- Эм эмийн, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
- Метоклопрамид, бусад бэлдмэлүүдтэй нэг дор хэрэглэснээр ходоод гэдэсний гүрвэлзэл ихсэх, Цисторалын шимэгдэлт буурснаар сийвэн, шээсэн дэх Цисторалын концентраци буурна.
- Тусгай хэрэглээ: өргөн хүрээний үйлдэлтэй антибиотикууд ялангуяа фосфомицин нь антибиотикоос үүдэлтэй колит (хуурамч бүрхүүлт колит) үүсгэж болно. Иймээс фосфомицины хэрэглээний үед болон дараа хүчтэй суулгалт илэрвэл өвчтөний оношлогооны магадлалыг анхаарах шаардлагатай. Оношийг баталгаажуулж зохих эмчилгээг хийнэ. Энэ тохиолдолд гүрвэлзэл саатуулах бэлдмэл эсрэг заалттай.
- Хоол хүнсний зүйл фосфомицины шимэгдэлтийг удаашируулна. Иймээс бэлдмэлийг өлөн эсвэл хоолноос 2-3 цагийн дараа ууна.
- Бэлдмэл сахароз агуулна. Цисторалыг фруктоз үл тэвчил, глюкоз-галактоз мальабсорбцийн хам шинж эсвэл сахароз-мальтазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй. Ховор тохиолдолд хэт мэдрэгшил, бронхын агчил үүсгэнэ (туслах бодис хүхрийн давхар ислийн урвал).