Цитофлавин (Cytoflavin)
Scientific Technological Pharmaceutical Firm " POLYSAN ", LTD
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
0.2 г + 0.1 г + 0.02 г + 1 г-10 мл · №5
Хэрэглэх заалт
- CYTOFLAVIN® бэлдмэлийг насанд хүрэгсдэд дараах эмгэгийн үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ: Үүнд:
- Тархины цочмог цус хомсрох харвалт
- Тархины цусан хангамжийн хямралын үлдэц (тархины цочмог цус хомсрох харвалт, тархины судасны хатууралт)
- Цочмог ба архаг хордлогын үеийн хордлогот болон хүчилтөрөгчийн дутмагшлын шалтгаант энцефалопати, эндотоксикоз, ерөнхий унтуулгын дараах ухаан санаа будангуйралт мөн түүнчлэн өндөр настай өвчтөний томоохон хэмжээний мэс ажилбарын дараах танин мэдэхүйн алдагдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, зохиомол цусны эргэлт хэрэглэсэн зүрхний мэс ажилбарын үеийн хүчилтөрөгчийн дутмагшлын шалтгаант энцефалопати үүсэхээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
- Хүүхдэд нярай үеийн хавсарсан эмчилгээнд (түүний дотор 28 – 36 долоо хоногтой, дутуу төрсөн нярайд):
- Тархины цус хомсролын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс