Цитозар (Tsitozar)
Corden Pharma S.p.a
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг · №1
1000 мг · №1
500 мг · №1
Хэрэглэх заалт
- Лимфобластын ба лимфобластын бус цочмог лейкоз (намжмал үед оруулах болон барих эмчилгээний зорилгоор)
- Нейролейкозын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт: дангаар нь болон хавдрын эсрэг бусад эмтэй хамт нугасанд (intrathecal) хийнэ.
- Ходжкины бус лимфомын эмчилгээнд
- Архаг явцтай миелолейкозын үеийн бластын кризийн эмчилгээнд
- Цитарабины өндөр тунгийн эмчилгээ:
- Эмчилгээнд үр дүнгүй Ходжкины бус лимфом
- Эмчилгээнд үр дүнгүй лимфобластын ба лимфобластын бус цочмог лейкоз, түүнчлэн өвчний тавилан тааруу хэлбэр
- Цочмог лейкозын дахилт
- Химийн ба туяа эмчилгээний дараах хоёрдогч лейкоз
- Лейкозын өмнөх үеэс шилжсэн илэрхий лейкоз
- 60-аас доош насны өвчтөний лимфобластын бус цочмог лейкоз. (намжмал үеийг барих)
- Архаг явцтай миелолейкозын үеийн бластын криз
Эсрэг заалт
- Цитарабин болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс