Клопида (Clopida)
Хэрэглэх заалт
Клопидогрел бисульфатыг атеротромб-г хайлуулах зорилгоор дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үүнд:
- Саяхан үүссэн зүрхний булчингийн инфаркт, цус харвалт болон захын артерийн судасны эмгэгтэй болох нь нотлогдсон тохиолдол,
- Титэм судасны цочмог хам шинж зэрэг болно.
Эсрэг заалт
- Уг бэлдмэлд болон түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн,
- Ходоодны шархлаанаас болон гавлын хөндийн цус алдалт зэрэг идэвхитэй хэлбэрийн эмгэг цус алдалт зэрэг болно.