Клотри-Денк крем (Clotri-Denk Cream)
C.P.M. Contractpharma Gmbh&Co.KG
Эмийн хэлбэр
Крем
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1%-20 г · №1
Хэрэглэх заалт
- Клотри-Денк 1% крем нь арьс ба салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдварын (микоз) эмчилгээнд хэрэглэгддэг эмийн бэлдмэл. Клотри-Денк 1% кремийн идэвхтэй үйлчлэгч бодис клотримазол нь халдварлагдсан арьсанд нэвчин орж, мөөгөнцөрт нөлөөлнө. Үүний үр дүнд мөөгөнцрийн өсөлтийг зогсоох эсвэл үхжилд хүргэдэг.
- Клотри-Денк 1% крем нь дерматофит, хөрөнгөний ба хөгцний мөөгөнцөр болон Malassezia furfur зэрэг бусад мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүлийн мөөгөнцрийн халдвар (микоз), Corynebacterium minutissimum-р үүсгэгдсэн арьсны халдварын эмчилгээнд хэрэглэхээр зориулагдсан. Мөн candida vulvitis болон candida balanitis-ийн эсрэг хэрэглэдэг.
- Тухайлбал, дээр дурдагдсан хэлбэрийн мөөгөнцрийн халдвар тохиолдож болно.
- Үүнд: Гар ба хөлийн хурууны завсрын болон хөлийн мөөгөнцөр (тамирчны хөл), хумсны суурь хэсгийн (паронихи) халдвар нь хумсны мөөгөнцөртэй хавсарч илрэх, клотримазолд мэдрэг эмгэг төрүүлэгчийн супер халдвар бүхий арьсны эмгэг, арьс ба арьсны нугалаа хэсгийн мөөгөнцөр, өнгөц кандидоз, олон өнгөт үлд (хөрөнгөний мөөгөнцрийн улмаас илрэх арьсны тууралт), Corynebacterium minutissimum бүхий халдвар (эритразм), зөвхөн бактерийн оролцоот эсвэл бусад эмгэг төрүүлэгчээр үүсгэгдсэн себорейн дерматит.
- Бэлгийн уруул ба залгаа хэсгийн хөрөнгөний мөөгөнцрөөр үүсгэгдсэн халдвар (кандида вульвит), хөрөнгөний төрлийн мөөгөнцрөөр үүсгэгдсэн эр бэлэг эрхтний толгой ба тээрхийн үрэвсэл (кандида баланит).
Эсрэг заалт
- Хэрэв та (таны хүүхэд живхны шалтгаант тууралттай) клотримазол болон бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд (6-р хэсэгт жагсаасан) харшилтай (хэт мэдрэг).
- Хумс, хуйхны халдварын эмчилгээнд
- Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Клотримазолийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө үү.
- Бусад тосон суурь бэлдмэлийн нэгэн адил Клотримазол бэлгэвч, диафрагм гэх мэт жирэмслэхээс хамгаалах резинэн хэрэгслийн үр нөлөөг бууруулж болно. Тиймээс, хэрэв та энэ кремийг шодойд хэрэглэж байгаа бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш дор хаяж 5 хоногийн турш жирэмслэлтээс хамгаалах өөр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
- Бусад эм, Клотримазол
- Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж байсан эсвэл хэрэглэж магадгүй байгаа бол эмч, эм зүйчдээ мэдэгд.