Колдвон Ноүз C сироп (Coldwon Nose C Syrup)
Daewon pharm Co.,Ltd
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
325 мг + 2.5 мг + 25 мг + 30 мг · №20
Хэрэглэх заалт
Ханиад шуухинааны үед илрэх шинж тэмдгийг (хамар битүүрэх, найтайлгах, хоолой өвдөх, жихүүдэс төрөх дагжих [ханиадны шинж ба салганах], халуурах, толгой өвдөх, үе өвдөх, булчин өвдөх) хөнгөвчилнө.
Эсрэг заалт
- Уг бэлдмэл ба түүний найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд анафилаксын урвал илэрч байсан өгүүлэмжтэй бол.
- Хэрэв уг бэлдмэл, түүний найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд, эсвэл биеийн хэмийг хянагч бусад бэлдмэл, ханиад шуухинааны эсрэг бэлдмэлийг хэрэглэх үед багтраа үүсгэсэн бол.
- 3 сараас доош насны нярай хүүхэд.
- МАО-г саатуулагч эм (сэтгэл гутралын эсрэг эм), солиорлын эсрэг бэлдмэл, паркинсоны эсрэг эм хэрэглэж байгаа эсвэл 2 долоо хоногийн дотор хэрэглэхээ зогсоосон хүмүүс