Креон (Creon)
Эмийн хэлбэр
Капсул
Олон улсын нэршил
150 мг / 10000 ЕД липаза · 20 капсул
300 мг / 25000 ЕД липаза · 20 капсул
Хэрэглэх заалт
- Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
- Нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдал (нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз)
- Ходоод ба гэдэс, элэг, цөсний хүүдийн архаг үрэвсэлт сөнөрөлт өвчин, хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, гэдэс дүүрэх, суулгах шинж бүхий дээрх эрхтний хагалгааны (тайрах) буюу туяа эмчилгээний дараа (хавсарсан эмчилгээнд)
- Хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн хүмүүсийн хооллолтын алдагдлын үед хоол боловсруулалтыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Гахайн мах, гахайн гаралтай панкреатин эсвэл бүрээсийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.