Д-Вит Ламира (D-Vit Lamira)
Quest Vitamins Middle East Fze, UAE
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50000 ОУН · 15 шахмал
50000 ОУН · 8 шахмал
Хэрэглэх заалт
- Витамин Д-ийн дутагдлын эмчилгээ.
- Өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст витамин Д-ийн дутагдлаас урьдчилан сэргийлэх.
- Яс зөөлрөх эмгэг.
- Ясны сийрэгжилт.
- Хоол тэжээлийн дутагдал болон зохисгүй хооллолт (ялангуяа парентераль хооллолт, цагаан хоол).
- Мальабсорбци.
- Нарны тусгал хангалтгүй байх.
- Гипокальциеми.
- Гипофосфатеми (ялангуяа гэр бүлийн).
- Архинд донтол.
- Элэгний дутагдал
- Элэгний хатуурал
- Механик шарлалт
- Хоол боловсруулах замын өвчин эмгэг (глютены энтеропати, байнга суулгах, халуун орны суулгалт, Кроны өвчин).
- Хурдтай турах.
- Барбитуратууд, колестирамин, колестипол, эрдсийн тос, таталтын эсрэг бэлдмэл (ялангуяа фенитоин, примидон), глюкокортикоид хэрэглэх.
Эсрэг заалт
- Витамин Д эсвэл бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг байх
- Гипервитаминоз Д
- Гиперфосфатеми бүхий бөөрний остеодистрофи
- Гиперкальциеми болон/эсвэл гиперкальциури
- Болгоомжтой хэрэглэх
- Бөөр чулуужих өвчин, бөөрөнд кальцийн давстай, эсвэл үүсэх эрсдэлтэй
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал
- 12 хүртэл насны хүүхэд