Д-Вит Ламира (D-Vit Lamira)
LAMYRALLP
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх
Хэрэглэх заалт
Эсрэг заалт
Эмийн эмчилгээний бүлэг:
- Витаминууд. Витамин D ба түүний аналогууд
- Витамин Д3 нь бие махбодод кальци болон фосфорын солилцоог зохицуулах, нарийн гэдсэнд кадьцийн шимэгдэлтийг түргэсгэх, бөөрөнд кальци болон фосфорын эргэн шимэгдэлтийг сайжруулах, цусанд эдгээр нэгдлүүдийн түвшинг шаардлагатай түвшинд барьж байх, араг ясны бүтэц бүрэлдэхийг дэмжих болон ясны бүтцийг хадгалахад чухал үүрэгтэй.
- Цусны кальцийн концентраци нь аргийн булчингийн тонус сайн байх, зүрхний булчингийн үйл ажиллагаа, мэдрэлийн сэрэл дамжилтыг нөхцөлдүүлдэг бөгөөд цус бүлэгнэлтийн процессыг зохицуулдаг.
- Мөн түүнчлэн витамин Д3 нь бамбайн дэргэдэх булчирхайн үйл ажиллагаа хэвийн явагдахад зайлшгүй шаардлагатай.
- Нас ахих тусам наранд байх хугацаа багасч, арьс витамин Д3-ыг нийлэгжүүлэх чадвар буурдаг.
- Бөөрний үйл ажиллагаа буурахын хирээр бөөрөнд витамин Д-ийн идэвхитэй метаболит болох 1,25(OH)2D үүсэлт багассаны улмаас настай хүмүүсийн дунд витамин Д-ийн дутагдал илүү тархалттай байдаг байна. Витамин Д нь кальцийн шимэгдэлт хангалттай байх болон ясны эдийн солилцоо хэвийн байхад шаардлагатай хэдий ч түүний архаг дутагдлын улмаас хоёрдогчоор гиперпаратиоидизм үүсч болзошгүй ба үүний дүнд ясны эдийн бодисын солилцоо идэвхижиж ясны эд эрдэсээ хурдан алддаг.
- Витамин Д-г хэрэглэх, ялангуяа кальцитай цуг хэрэглэх нь ясны эдийн эрдэсгүйжилт удааширч хугаралын давтамж цөөрдөг.
- Яс сийрэгжилтийн урьдчилан сэргийлэх эмчилгээнд витамин Д-г кальцитай хавсран хэрэглэх шаардлагатай байдаг. Түүнээс гадна онош тогтоогдсон ясны сийрэгжилтийн комплекс эмчилгээнд витамин Д-г зайлшгүй хэрэглэх нэг бүрэлдэхүүн болдог.