Дажес бүрээс (Dajes)
Hanlim Pharm.Co.,Ltd
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Пепсин 25 мг + папаин 50 мг + диастаз 15 мг + урсодеоксихолийн хүчил 25 мг + целлюлоз II 15 мг + панкреатин 50 мг + панкрелипаза 13 мг · 10 бүрээс
Пепсин 25 мг + папаин 50 мг + диастаз 15 мг + урсодеоксихолийн хүчил 25 мг + целлюлоз II 15 мг + панкреатин 50 мг + панкрелипаза 13 мг · 20 бүрээс
Хэрэглэх заалт
- Ходоод, гэдэс болон нойр булчирхайн шүүрлийн дутагдалд хэрэглэнэ.
- Хоолны дуршилгүй болох, гэдэс дүүрэх/цанхайх, стеаторреа, гэдэсний гүрвэлзэл алдагдсан диспепсид хэрэглэнэ.
- Цөсний хүүдий авахуулсны дараах диспепси, өтгөн хаталт, хэт тослог хооллолтын үед хэрэглэнэ.
- Цөсний ялгаралтын дутагдал, цөсний чулуу, цөсний хүүдийн үрэвсэл, холангит, шарлалтад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Найрлагын аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Элэгний цочмог үрэвсэл эсвэл цөсний замын бөглөрөлтэй үед хориглоно.