Демакот 0.64 мг + 10 мг + 1 мг/г, 15 г крем (Demacot Cream)
Dae Hwa Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Крем
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
0.64 мг + 10 мг + 1 мг / г · 15 г × 1 тюб
Хэрэглэх заалт
- Арьсны цочмог болон архаг экзем.
- Харшлын дерматит, хажирст дерматит, склеродерматит.
- Арьс гуужих, эритродерми, чонон хөрвөс, загатнаа болон нарны харшил.
- I зэргийн түлэгдэлт болон шавжид хазуулсан хэсэг.
- Дерматофитоз.
- Бактерийн хоёрдогч халдвар дагалдсан дерматит.
Эсрэг заалт
- Бетаметазон, клотримазол, гентамицин эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ил шарх болон салст бүрхүүлд хэрэглэхгүй.
- Зохих хавсарсан эмчилгээгүй бактери, мөөгөнцөр эсвэл вирусийн халдварт хэрэглэхгүй.
- Гадна чихний экзематоз үрэвсэл болон арьсны хавдрын үед хэрэглэхгүй.
- Стрептомицин, канамицин, гентамицин, неомицин, бацитрацин зэрэг аминогликозид антибиотикт хэт мэдрэг бол хэрэглэхгүй.