Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Денк-Эйр (Denk-Air)

    enk Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    10 мг

    Дээд үнэ
    1560 ₮
    ЭМД
    468 ₮
    Төлөх
    1092 ₮
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    15-аас дээш насны өсвөр үеийнхэн ба насанд хүрэгсдэд зориулсан бэлдмэл. 

    Ууж хэрэглэхэд зориулсан нимгэн бүрхүүлтэй шахмал. 

    Лейкотриены рецепторыг хориглогч 

    • Денк-Эйр 10мг бэлдмэл нь үрэвслийн тодорхой медиаторуудын (лейкотриен) холбогдолтыг хориглодог. Лейкотриенүүд нь уушгин дахь агаар дамжуулах замыг нарийсгаж хавагнуулах ба мөн харшлын шинжийн шалтгаан болдог.. 
    • Денк-Эйр 10мг бэлдмэл лейкотриенийг хориглосноор гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгийг багасгах ба гуурсан хоолойн багтрааг хянахад тусална. Түүнчлэн улирлын хамааралт харшлын шинж тэмдгийг (улирлын хамааралт харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, өвсний халуурал) багасгана. 
    • Эмчлэгч эмч таньд Денк-Эйр 10мг бэлдмэлийг өдөр болон шөнө илрэх гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөнө. 
      1. Денк-Эйр 10мг бэлдмэлийг багтрааны шинж тэмдэг өмнөх хэрэглэсэн эмэнд хангалттай хянагдахгүй байгаа үед болон мөн нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай өвчтөнд хэрэглэнэ. 
      2. Денк-Эйр 10мг бэлдмэл нь биеийн хүчний ачааллын улмаас амьсгалын зам нарийсахаас сэргийлэхэд тусална. 
      3. Денк-Эйр 10мг бэлдмэл нь түүнчлэн гуурсан хоолойн багтрааны эмчилгээнд уг бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөний улирлын хамааралт харшлын шинж тэмдгийг багасгадаг. 
    • Эмчлэгч эмч гуурсан хоолойн багтрааны шинж тэмдэг ба хүндийн зэргээс хамаарч Денк-Эйр 10мг бэлдмэлийг хэрхэн хэрэглэхийг шийднэ. 

    Гуурсан хоолойн багтраа гэж юу вэ? 

      1. Амьсгалын зам нарийссаны улмаас амьсгалахад бэрхшээлтэй болох. Уг амьсгалын замын нарийсал нь янз бүрийн нөхцөлд үзүүлэх хариу урвалыг улам дордуулж эсвэл сайжруулж болдог. 
      2. Тамхи татах, цэцгийн тоос, хүйтэн агаар, дасгал хөдөлгөөн зэрэг олон зүйлд амьсгалын зам мэдрэг болох. 
      3. Амьсгалын зам хавагнах (үрэвсэл). 
    • Гуурсан хоолойн багтрааны шинж тэмдэгт: ханиалгах, шуугиантай амьсгалах, цээж давчдах. 

    Улирлын хамааралт харшил гэж юу вэ? 

    • Улирлын хамааралт харшил (улирлын хамааралт харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, өвсний халуурал хамаарна) гэдэг нь агаарт буй мод, өвс ногоо, ургамлын тоосноос үргэлж үүсдэг харшлын урвал. 
    • Улирлын хамааралт харшлын шинж тэмдэгт хамар битүүрэх, хамар загатнах, найтайлгах,  нус гоожих, нүд улайх, загатнах, хавдах. 
    • Монтелукаст болон уг бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист харшилтай бол.

    Денк-Эйр 10мг бэлдмэл аспартам агуулдаг

    • Фенилаланины эх үүсвэр бодисыг агуулдаг. Бэлдмэл фенилкетонуритай өвчтөнд аюултай байж болзошгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915