Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Депакин хроно (Depakine Chrono)

    Sanofi Winthrop Industrie - Synthelabo
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    300 мг

    Дээд үнэ
    1060 ₮
    ЭМД
    742 ₮
    Төлөх
    318 ₮

    500 мг

    Дээд үнэ
    1950 ₮
    ЭМД
    1365 ₮
    Төлөх
    585 ₮
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Насанд хүрэгчдэд   

    • Бүх биеийг хамарсан уналт, таталтын үед: татвалзсан(клоник) уналт, чангарсан(тоник) уналт, тоник-клоник хавсарсан уналт, абсанс (ухамсарт ухаан балартаж өөрийн мэдэлгүй үйлдэл хийх), миоклоник уналт, атоник уналт; Леннокс-Гастогийн хам шинж зэргийн үед (эмийг дангаар нь эсвэл эпилепсийн эсрэг бусад эмүүдтэй хавсран хэрэглэнэ). 
    • Эпилепсийн хэсэг газрын таталтын үед: уналтгүйгээр биеийн аль нэг хэсэгт таталдах болон хоёрдогчоор бүх биеийн таталдаандшилжиххам шинжийн үед (эмийг дангаар нь эсвэл эпилепсийн эсрэг бусад эмүүдтэй хавсран хэрэглэнэ). 
    • Зан төрхийн хоёр туйлт өөрчлөлтийг эмчлэх  болон түүнээс сэргийлэх зорилгоор 

    Хүүхдэд 

    • Бүх биеийг хамарсан уналт, таталтын үед: татвалзсан(клоник) уналт, чангарсан(тоник) уналт, тоник-клоник хавсарсан уналт, абсанс (ухамсарт ухаан балартаж өөрийн мэдэлгүй үйлдэл хийх), миоклоник уналт, атоник уналт; Леннокс-Гастогийн хам шинж зэргийн үед (эмийг дангаар нь эсвэл эпилепсийн эсрэг бусад эмүүдтэй хавсран хэрэглэнэ). 
    • Эпилепсийн хэсэг газрын таталтын үед: уналтгүйгээр биеийн аль нэг хэсэгт таталдах болон хоёрдогчоор бүх биеийн таталдаандшилжиххам шинжийн үед (эмийг дангаар нь эсвэл эпилепсийн эсрэг бусад эмүүдтэй хавсран хэрэглэнэ). 
    • Вальпроат натри, вальпроевын хүчил, вальпроат  семинатри, вальпромид болон бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол 
    • Элэгний эдийн цочмог үрэвсэлтэй хүн. 
    • Элэгний архаг үрэвсэлтэй хүн . 
    • Эмчлүүлэгч өөрөө болон түүний ойрын хамаатан хэн нэгэн элэгний хүнд явцтай өвчнүүдээр (ялангуяа эмийн шалтгаант элэгний )  өвдөж байсан өгүүлэмжтэй бол 
    • Хэрэв эмчлүүлэгчийн ойрын цусан төрлийн хүн  вальпроевын хүчил хэрэглэсний улмаас элэгний өвчнөөр хүндэрч нас барж байсан бол 
    • Элэг ба нойр булчирхайн үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай бол 
    • Элэгний порфири өвчтэй бол 
    • Митохондрын γ-полимераз (POLG) ферментийг кодлогч бөөм генийн мутацид орсны улмаас үүсдэг митохондрын өвчнүүд тухайлбал Альперс-Хуттенлохерын эмгэг өвчтэй болох нь тогтоогдсон бол,  мөн хоёроос доош насны хүүхдэд  γ-полимераз ферментийн гажигтай холбоотой өвчин сэжиглэгдэж байгаа бол  (Депакин® бэлдмэлийн хүүхдэд зориулагдсан хэлбэр хамаарагдана) («Онцгой анхааруулга»хэсгийг үзнэ үү). 
    • Мочевины карбамидын циклийн алдагдалтай болох нь тогтоогдсон хүмүүс («Онцгой анхааруулга»хэсгийг үзнэ үү). 
    • Мефлохин бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй. 
    • Алтанцэгцүүхэй цэцгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй 
    • Зургаагаас доош насны хүүхдэд хэрэглэхгүй (сайн залгиж чадахгүйгээсээ болоод хахах эрсдэл өндөр тул) 

    Болгоомжтой  хэрэглэх заалт   

    • Элэг ба нойр булчирхайн өвчнөөр өвдөж байсан өгүүлэмжтэй. 
    • Жирэмсэн байх үед («жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ», «хэрэглэх арга, тун»хэсгүүдийг үзнэ үү). 
    • Төрөлхийн ферментийн гажигтай хүмүүст. 
    • Чөмөг ясны цус төлжилт дарангуйлагдсан үед (цагаан эс ба ялтас эсийн тоо цөөрсөн, улаан эсийн тоо багассан). 
    • Бөөрний үйл ажиллагааны дутагдал  (тунг зохицуулах шаардлагатай). 
    • Цусны уураг багатай хүмүүст («Фармакокинетик», «хэрэглэх арга, тун» хэсгүүдийг үзнэ үү). 
    • Уналт таталтын эсрэг олон хамт хэрэглэж байгаа тохиолдолд  (элэг хордох эрсдэл өндөрших учраас ). 
    • Гурван циклт антидепрессантууд, серотонины эргэн шимэгдэлтийг  сонгомолоор дарангуйлагч эмүүд, фенотиазины уламжлалын эмүүд,  бутерофеноны уламжлалын эмүүд, хлорохин, бупропион, трамадол (таталт үүсэхийг сэдээх эрсдэлтэй) зэрэг уналт таталтыг сэдээдэг, уналт үүсэх “босгыг” доошлуулдаг эмүүдийг хамт хэрэглэж байгаа бол 
    • Нейролептикууд, моноаминооксидаза(МАО)-г дарангуйлагчид, сэтгэл уналын эсрэг үйлдэлтэй эмүүд, бензодиазепинуудтай хамт хэрэглэх бол ( эмийн үйлдлийн хүчийг ихэсгэх тул) 
    • Фенобарбитал, примидон, фенитоин, ламотриджин, зидовудин, фелбамат, оланзапин, пропофол, азтреонам, ацетилсалицилийн хүчил, шууд бус  антикоагулянтууд, циметидин, эритромицин, карбапенемүүд, рифампицин, нимодипин, руфинамид (ялангуяа хүүхдэд),  протеаз-г дарангуйлагчид(лопинавир, ритонавир), колестирамин (хувиралд орох үедээ  фармакокинетикийн хувьд харилцан үйлчлэлцдэг ба мөн уурагтай нэгдэх үедээ эдгээр эмүүд аль нэгнийхээ чөлөөт хэсгийг нэмэгдүүлдэг учраас  хамт хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй («эмийн харилцан үйлдэл» хэсгээс тодруулан уншина уу). 
    • Карбамазепинтэй хамт хэрэглэх үед (карбамазепины хордуулах нөлөө ихсэх ба вальпроевын хүчлийн цусан дахь түвшрүүлгийн хэмжээ буурдаг тул). 
    • Топирамат эсвэл  ацетазоламидтай хамт хэрэглэвэл (энцефалопати үүсэх эрсдэл нэмэгдэнэ). 
    • Цусанд нь карнитин пальмитоилтрансфераза (КПТ) ферментийн II хэлбэрийн дутагдал илэрсэн хүмүүс ( рабдомиолиз үүсэх эрсдэл өндөршдөг тул) тус тус хамт хэрэглэх үедээ  маш  болгоомжтой хандах хэрэгтэй . 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374