Депантол 100 мг + 16 мг №10 үтрээний (Depantol Vaginal)
Nizhpharm JSC
Эмийн хэлбэр
Лаа
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг + 16 мг · 10 лаа
Хэрэглэх заалт
- Үтрээний цочмог болон архаг үрэвсэл.
- Эндоцервицит болон экзоцервицит.
- Умайн хүзүүний хүндрэлтэй эктопийн цогц эмчилгээ.
- Эмэгтэйчүүдийн мэс засал, төрөлт, эмнэлгийн үр хөндөлт, умайн доторх шинжилгээ болон жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавихын өмнө халдвар, үрэвслийн хүндрэлээс сэргийлэх.
- Төрсний болон мэс заслын дараа, диатермокоагуляци, криодеструкци эсвэл лазер эмчилгээний дараа умайн хүзүү, үтрээний салстыг нөхөн төлжүүлэх.
Эсрэг заалт
- Декспантенол, хлоргексидин эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.