Девази 200 мг/5 мл хөвмөл бэлтгэх нунтаг (Devazy Powder for Oral Suspension)
Devlife Corporation Pvt.,Ltd
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Азитромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бактерийн гаралтай дайвар хөндийн цочмог үрэвсэл.
- Бактерийн гаралтай дунд чихний цочмог үрэвсэл.
- Залгиур болон гүйлсэн булчирхайн үрэвсэл.
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл.
- Хөнгөн болон дунд явцтай эмнэлгийн бус уушгины үрэвсэл.
- Арьс, зөөлөн эдийн халдвар.
Эсрэг заалт
- Азитромицин, эритромицин, макролид эсвэл кетолидын бүлгийн антибиотикт хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.