Девит-3 50 000 ОУН/15 мл ууж хэрэглэх (Devit-3 Oral)
Deva Holding A.Ş
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 000 ОУН / 15 мл · 1 шил
Хэрэглэх заалт
- Д аминдэмийн дутагдлыг эмчлэх, нөхөх болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Холекальциферол болон бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Д аминдэмийн илүүдэлтэй үед хэрэглэхгүй.
- Цусанд кальцийн хэмжээ ихсэх эсвэл шээсэнд кальци ихсэх үед хэрэглэхгүй.
- Бөөрний чулуутай бол хэрэглэхгүй.
- Кальцийн бэлдмэлд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Артерийн даралт ихсэлт, хүнд хэлбэрийн атеросклероз болон уушгины идэвхтэй сүрьеэтэй үед өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэхгүй.