Девиксим ДС 100 мг/5 мл (Devixim DS)
Devlife Corporation Pvt.,Ltd
Эмийн хэлбэр
Хөвмөл бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг / 5 мл · 60 мл
Хэрэглэх заалт
- Амьсгалын дээд замын халдвар: дунд чихний үрэвсэл болон түгээмэл антибиотикт тэсвэртэй эсвэл эмчилгээ үр дүнгүй болох эрсдэлтэй бичил биетний шалтгаант бусад халдвар.
- Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн үрэвсэл зэрэг.
- Шээсний замын халдвар: давсагны үрэвсэл, давсаг ба шээсний сүвний үрэвсэл, хүндрэлгүй пиелонефрит.
Эсрэг заалт
- Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг бол хэрэглэхгүй.