Дексоф 0.1% + 0.35%, 4 мл нүд, чихний (Dex Oph Eye and Ear)
Seng Thai Company Limited Partnership
Эмийн хэлбэр
Нүдний дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.1 % + 0.35 % · 4 мл × 1 сав
0.1 % + 0.35 % · 4 мл × 24 сав
Хэрэглэх заалт
- Бактерийн халдвар болон үрэвслийн гаралтай коньюнктивит, кератоконьюнктивит.
- Шалтгаан тодорхойгүй өнгөц кератит.
- Нүдний гүн кератит болон улайлттай кератит.
- Нүдний бүрхэвчийн хөнгөн, цочмог үрэвсэл болон циклит.
- Гадна чихний сувгийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл болон мөөгөнцрийн гаралтай чихний үрэвсэл.
Эсрэг заалт
- Нүдний сүрьеэ.
- Нүдний мөөгөнцрийн өвчин.
- Нүдний херпес вирусийн халдвар.
- Эвэрлэгийн гэмтэл.
- Гадна чихний сувгийн гэмтэл.
- Дексаметазон, неомицин эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.