Дексакорал-Н 0.5% + 0.1% 5 мл нүд, чихний (Dexacoral-N Eye/Ear)
Coral Laboratories Ltd.
Эмийн хэлбэр
Нүд / чихний дусаалга
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
неомицин 0.5 % + дексаметазон 0.1 % · 5 мл × 1 флакон
Хэрэглэх заалт
- Хүнд явцтай нүдний үрэвсэл.
- Нүд болон чихний гадна, дотор халдвар.
- Нүд, чихний мэс заслын өмнө болон дараах хэрэглээ.
- Нүдний салстын улайлт, эвэрлэг бүрхэвч, зовхи болон сонсголын сувгийн шархлаа, жижиг идээт үрэвсэл.
- Химийн болон механик гэмтэлтэй холбоотой үрэвсэл.
- Бактер болон мөөгөнцрийн гаралтай зовхины үрэвсэл.
Эсрэг заалт
- Эпителийн herpes simplex кератит, vaccinia, varicella зэрэг вируст нүдний салст болон эвэрлэг бүрхэвчийн өвчний үед хэрэглэхгүй.
- Нүдний микобактерийн халдвар болон нүдний бүтцийн мөөгөнцрийн халдварын үед хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн аль нэг найрлагад хэт мэдрэг эсвэл харшилтай бол хэрэглэхгүй.