Дексаметазон 1 мг/мл 5 мл нүдний дусал (Dexamethasone Eye Drops)
Belmedpreparaty RUE
Эмийн хэлбэр
Нүдний дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Нүдний идээт бус үрэвсэл болон харшлын өвчин.
- Коньюнктивит, кератит, ирит, иридоциклит.
- Стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэх боломжгүй эсвэл үр дүнгүй үед эписклерит.
- Склерит.
- Стандарт эмчилгээнд үр дүнгүй харшлын коньюнктивитын цочмог үе.
Эсрэг заалт
- Дексаметазон эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Vaccinia, varicella зэрэг нүдний вируст халдвар болон herpes simplex кератитын үед хэрэглэхгүй.
- Нүдний мөөгөнцөр, эмчлээгүй шимэгчийн халдвар эсвэл микобактерийн халдварын үед хэрэглэхгүй.
- Эвэрлэг бүрхэвч урагдсан эсвэл бүрэн бүтэн байдал алдагдсан бол хэрэглэхгүй.
- Эмчлээгүй бактерийн цочмог халдварын үед хэрэглэхгүй.
- 18 нас хүрээгүй хүүхдэд хэрэглэхгүй.