Дексатоб-Пнеу 3 мг/мл + 1 мг/мл, 5 мл (Dexatob-Pneu)
Pneu Pharma
Эмийн хэлбэр
Нүдний дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
3 мг / мл + 1 мг / мл · 5 мл × 1 сав
Хэрэглэх заалт
- Тобрамицинд мэдрэг нянгаар үүссэн нүдний халдварыг эмчлэх болон халдвараас сэргийлэхэд хэрэглэнэ.
- Нянгийн халдвар дагалдсан эсвэл халдварын эрсдэлтэй, кортикостероид эмчилгээ шаардлагатай нүдний үрэвслийн үед хэрэглэнэ.
- Бусад төрлийн нүдний халдварт үйлчлэхгүй.
Эсрэг заалт
- Тобрамицин, дексаметазон эсвэл бэлдмэлийн туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Херпес симплексээр үүссэн эвэрлэгийн үрэвсэл, варицелла болон эвэрлэг, салстын бусад вирусийн өвчний үед хэрэглэхгүй.
- Нүдний микобактерийн халдвар, мөөгөнцрийн өвчин болон хүндэрсэн идээт үрэвслийн үед хэрэглэхгүй.