Дексибупрофен 300 мг №10 зөөлөн (Dexibuprofen Soft)
Yuyu Pharma, Inc
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
300 мг · 10 капсул
Хэрэглэх заалт
- Архаг болон цочмог үений үрэвсэл.
- Артроз.
- Анкилозын спондилит.
- Гэмтэл, шарх, мэс заслын дараах болон үрэвслийн шалтгаант өвдөлттэй хаван.
- Халууралт, өвдөлт, үрэвсэл хавсарсан халдварт өвчний шинж тэмдгийн эмчилгээ.
Эсрэг заалт
- Дексибупрофен эсвэл бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ходоод гэдэсний шархлаа, өмнөх шархлааны өгүүлэмж, ходоод гэдэс эсвэл тархины судасны цус алдалт, бусад идэвхтэй цус алдалтын үед хэрэглэхгүй.
- Цус, элэг, бөөрний эмгэг, зүрхний дутагдал эсвэл хяналтгүй артерийн даралт ихсэлттэй бол хэрэглэхгүй.
- Гуурсан хоолойн багтраа, эсвэл аспирин болон бусад стероид бус үрэвслийн эсрэг эмээс багтраа, чонон хөрвөс, харшил илэрч байсан бол хэрэглэхгүй.
- Титмийн судасны шунт тавих мэс заслын өмнө болон дараах өвдөлт намдаалтад хэрэглэхгүй.
- Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, Кроны өвчин, шархлаат колитын үед хэрэглэхгүй.
- Стероид бус үрэвслийн эсрэг эмээс шалтгаалсан ходоод гэдэсний цус алдалт эсвэл цооролтын өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.
- Бүтээгдэхүүний мэдээллийн зааварт жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй гэж тэмдэглэсэн.