Декстран 40, 10% дуслын шингэн (Dextran 40 Infusion)
Энхийн шүүдэр дуслын эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Дуслын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
10 % · 400 мл × 1 уут
Хэрэглэх заалт
- Бичил судасны цусны урсгалын өөрчлөлт.
- Гэмтэл, мэс засал болон түлэгдэлтийн шокоос урьдчилан сэргийлэх, эмчлэх.
- Артерийн болон венийн цусны эргэлтийн өөрчлөлт, тромбоз, тромбофлебит, эндартериитаас урьдчилан сэргийлэх.
- Зохиомол цусны эргэлтийн аппараттай зүрхний мэс засал, судасны болон сэлбэх мэс заслын үед бичил эргэлтийг сайжруулах.
- Түлэгдэлт, гялтангийн үрэвсэл, нойр булчирхайн үрэвслийн үед болон хоргүйжүүлэх зорилгоор эмчийн заавраар хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тромбоцитопенийн үед хэрэглэхгүй.
- Бөөрний өвчний үед хэрэглэхгүй.
- Зүрхний үйл ажиллагааны дутагдалтай бол хэрэглэхгүй.