Pharmaceutical Works Polpharma S.A
Тун ба савлагаа
250 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Диакарб нь карбоангидраза ферментийг дарангуйлдаг ингибиторын бүлгийн шээс хөөх үйлдэлтэй бэлдмэл юм. Уг эмийн бэлдмэлийг глаукомэпилепси (бусад эмийн бэлдмэлтэй хавсарсан эмчилгээний үед) болон эмийн шалтгаант цусны эргэлтийн дутагдлын үед илрэх хавангийн эмчилгээнд хэрэглэнэ. Түүнчлэн бэлдмэлийг цочмог хоолойн өвчний урьдчилан сэргийлэлт ба эмчилгээнд хэрэглэнэ.
Эмийн бэлдмэлийн нөлөөгөөр үүссэн болон цусны эргэлтийн дутагдлын үед илрэх хавангийн эмчилгээнд
Дараах тохиолдолд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Диакарб бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмийн санч болон эмчтэй заавал зөвлөлдсөн байна.
Ацетазоламид эмийг хэрэглэдэг цөөн тооны хүмүүст өөрийгөө хохироох буюу амиа хорлох бодол төрдөг. Хэрэв өвчтөн өөрөө өөрийгөө хорлож эсвэл амиа хорлох бодолтой байвал та яаралтай эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Диакарб нь зарим лабораторийн шинжилгээний үр дүнд нөлөөлж болно.
Ацетазоламидаар эмчлэх явцад уйланхайт арьсны урвал үүсэж болох ба заримдаа үхэлд хүргэдэг. Жишээ нь: Стивенс-Жонсоны синдром эсвэл хортой эпидермисийн некролиз зэрэг (4-р хэсгийг үз). Хэрэв мөөгөнцрийн шинж тэмдгүүд болон хурдан явцтай тууралт (ихэвчлэн цэврүү эсвэл салст бүрхэвчийн өөрчлөлт) илэрвэл эмчилгээг зогсоож, эмчид хандах шаардлагатай.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Амиа хорлох (Suicide and suicidal thoughts)
Амиа хорлох гэдэг нь хэн нэгэн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. Зориуд амиа бүрмөсөн хорлох үйлдлийг суицид, амиа хорлох оролдлого хийх тохиолдлыг парасуицид хэмээн тодорхойлдог.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.